Үнэний эрэлч : Зөв суугаагүйгээс өвчин үүддэг үү?

Зөв суугаагүйгээс өвчин үүддэг үү?


Зөв суугаагүйгээс эрүүл мэндэд ямар их хохирол учирдгийг өчигдөрхөн Мягмарсүрэн эмчийн бариа заслын төвд очоод ухаарснаа судраас уншсан ойлголт, эмчийн ярианаас гогдсонтойгоо эвлүүлье. Алдаа мадаг байваас болгооно биз ээ. 
1. Таны гутлын аль талын өсгий эхэлж элэгддэг вэ? 
2. Таны, эсвэл охины чинь сарын хир хэр зэрэг өвдөлттэй ирдэг вэ? Үүнийг даамжруулснаас сав хазайж ураг тээхэд хүндрэл үүсдэг юм байна. Шалтгаан нь ЗӨВ СУУГААГҮЙНХ. Хүүхдүүд хайвганаад голчоо олохгүй суух, хөлөө ширээнийхээ нэг тал руу хоёуланг нь гаргаж нуруугаа мушгих, хөлөө ачих, мөн нэг талдаа хүнд ачаа үүрэх нь аарцаг нурууны ясыг гэмтээдэг байна. Хэрхэн зөв сууж эрүүл байх вэ? гэвэл: 
1. “Бясалгахдаа л эмэгтэй хүмүн, завилж сууна. Завилахаараа нуруугаа нумлаад , тэгшилж, өгзгөө сайтар татаад уушгиараа амьсгална. Ингээд суухад НУРУУНЫ ГОЛ ШУГАМ ЯГ БОСОО ЧИГТ ӨРГӨГДӨХ хэлбэрт орох ёстой. Нурууны ясан дээр хүндийн хүчээ төвлөрүүлнэ гэсэн үг. Тэгвэл хөлөө ачих болон өвдгөө тэвэрч суухад нурууны гол шугам хазайдаг тул өвчин дуудах буруу суудал юм.
2.”Хөлөө дэрлэн, хөлийн өсгий дээр суухад эмэгтэй хүмүний дотор эрхтэн, үржихүйн хүрдийг чангалж, түүний орон зай хөвчирдөг тул сарын хир өвдөлттэй ирэх, үр хүүхэд зулбах учгууд илааршдаг”. Багадаа шагай тоглохдоо суудаг байсан суудал шүү дээ. Төрөхийн хүндрэл бараг гардаггүй байсан нь эндээс эхтэй мэт. 
3. “Хоёр хөлөө гадна дэлбээ болгож нуруугаа хотойлгон татаж сууна. Өсгийн дээрээ биш газар сууна. Энэ бол аарцагны гэмтлийг засдаг суудал. Ингэж сууж сурсан бол аарцаг, түнх гажилтгүй тул хүүхдээ гэм зэмгүй сайхан төрүүлнэ. Мөн нэг хүчтэй дүлэлтээр хүүхдээ төрүүлж, өвдөлт бага мэдэрнэ. Аарцаг гэмтэлтэй бол ингэж сууж чадахгүй” Эдгээр явган суултуудыг хэвшүүлэхийн тулд шагайгаа тоглодог болохсон. Ахуйгаа эрүүл мэндтэйгээ уясан суу ухаан ийм аж.
4.Сандал дээр суух нь өдөр тутам давтагддаг тул багш эцэг эхчүүд ёстой чичирч байгаад хэвшүүлмээр байгаа юм. Энэ нь “Хөлөө нийлүүлж, хэвлийгээ татан, хойшоо өгзөг дээрээ жингээ авч сууна. Өвдөг бөгсөн суудалтайгаа тэнцэж байх ёстой. Босоо тэнхлэг тэгширч л байвал суудал зөв болно. Хазгай л сууж болохгүй. Урагшаа тонгойж бөгтийсөн ч бай, хойшоо гэдийж нуруугаа амраасан ч бай голоо олж суу! Аль нэг тал руугаа ер яйжийж болохгүй! Ингэх аваас хоёр өндгөвч хазайдаг” хэмээн Хатдын судрын хуудаснаа дурайжээ. Өндгөвч хазайвал сав хазайна. Зүүн сав хазайсан хүний зүүн талын гутлын өсгий амархан элэгдэж, нум нь хугараад байдаг нь нэг тал руугаа хазайлт авсных юм. "Зөвхөн Монголд ч биш дэлхий даяарт аарцаг нурууны асуудалгүй хүн байдаггүй” гэж Мийгаа эмч хэлсэн нь ортой шүү! Буруу суувал бөгтөр болно, муухай бичигтэй болно гэдэг нь дэндүү өрөөсгөл ойлголт байжээ.
Тэнгэр Монгол Газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)