Үнэний эрэлч : Буруу алхахад үрийн суваг мушгирдаг.

Буруу алхахад үрийн суваг мушгирдаг.


   Хэрхэн алхаж гишгэхээс өвдөж зовуурилах, инээж баясахын эхлэл тавигддаг гэж зүүдэлж ч байсангүй. 
Бид явахдаа уушгиа сул хаяж, гүн амьсгалж, мөр болоод нуруугаа чангалж явах ёстой аж. Тэгэхгүй бөгсөө хаялаад байвал дотор эрхтэн доргиж, эмсийн элдэв их өвчинтэй болдог гэнэ. “Эмсийн элдэв их өвчин” гэдэг нь үрийн суваг мушгирах, үргүйдэх,аарцаг, савны хазайлтыг хэлээд байгаа юм.Зөв явж сураагүй бол эдгээр өвчлөлүүд үүснэ гэхээр нэг л итгэмгүй. Гэвч аарцаг нурууны гажилтууд юунаас эхтэйг Мийгаа эмчийн ярьсантай сүлэхэд үнэхээр тийм юм. 
“Хайвганаад, муур шиг бөгсөө хаялаад байвал эр хүний үрийн суваг мушгирах гэмтэй. Үүнээс үргүйдэл үүсдэг. Тиймээс бөгсийг бага хаялж явах ёстой. Нуруу тэгш, мөр нэг их хаягдахгүй, жингээ хоёр хөл дээрээ сөөлжин сөөлжин тавьж,бүтэн улаар жингийн төвөө нуруу, ахар сүүлэндээ төвлөрүүлж алхах ёстой” гэдгийг “Хатан судар”-аас уншиж суухдаа загвар өмсөгчид эрхээ биш жингээ тэнцүүлж л алхдаг байх болтугай хэмээн залбирч суув. Өндөр өсгийт дээр нурууныхаа ясыг хотолзуулан хотолзуулан, мурилзаж гулбилзан алхаад байдаг охид бүсгүйчүүдийн аарцагны яс гаждаг. Энэ нь ураг тээхэд гэмтэй. Зөв суулт, зөв алхалтын цаана “Нэг эс эрүүл бол нэг Ертөнц эрүүл” гэх өвгүдийн агуу ухаан яваад байна. Иймд үгээ үйлдэл болгох “Зөв алхалт- эрүүл байхын үндэс”-СУРГАЛТ- АЯН... гэх мэтийг өргөөгөөрөө хамтран санаачлахад болохгүй зүйл юу байх билээ. 
Тэнгэр Монгол Газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)