Үнэний эрэлч : Үйлийн үр

Үйлийн үр


Хүн хэрхэн амьдарснаас ардах мөр нь тодорно.Энэ нь үлдэж буй үрсэд жаргах, зовохын учир шалтгаан болдог. Энэ ойлголтыг мартуулсны гай их ээ. Хараалаа хүртэл алтаар урсгаж, тосоор гоожуулан үглэх эмгэд өвгөдөө санацгаая. “Зөв үйл хэдий өчүүхэн байлаа ч үр дүн нь жаргал байдаг. Шалихгүй муу үйлийн үр дагавар нь их зовлон болж илэрдэг” гэдгийг тэд мэддэг байснаараа биднээс давуу. Үүнийх нь ач гавьяагаар өнөөдөр бид идэх хоолтой, унах унаатай, гэдэс цатгалан, мөр бүтэн явна биш үү. Нэг хүний зөв явдал ураг удмаа тэтгэдэг бол ний хүний сайн явдал нь нийгмээ тэтгэдэг. Тиймээс өнөөдөр бид манах хилтэй, маллах малтай, мандуулах тугтай тусхаар улсад аж төрж байна, өнгөцхөөн бодоход шүү дээ.
"Зуун галав өнгөрлөө гэхэд Үйлийн үр үрэгдэх нь үгүй Цаг нь ирмэгц үр нь боловсроод Цаг наргүй амсах болно” хэмээн сургасныг нь ч ухаад үзээрэй. Зөв, буруу зүйл хийлээ ч үр дагавар нь сүүдэр мэт дагаж жаргаж, зовохын хувийг хүртээж байдгийг хэнээр ч заалгахгүй мэдмээр л юм даа, Монголчууд. 
Намайг бага байхад орон гэр гэж нэг муу овоохойтой, тардаггүй ядуу хүн амьдардаг байв.Тэрээр айл айл хэсэж голоо зогооно. Орж ирээд хатавчинд цомцойн, ямар нэгэн зүйл гонгиноно. Цай хоол өгвөл өврөөсөө тагшаа гаргаж тосно. Хоолоо савируулан, асгаж цутгаад, яарч сандран хомхойлохыг нь харахаар сэжиг төрөм. Түүнийг шоолбол эцэг эхдээ гөвүүлэх тул чимээгүй ажиглана. Гэрээс гарахад нь хүүхдүүд чулуугаар нүүлгэдэгсэн. Хожим сонсох нь ээ “Их хэлмэгдүүлэлтийн үед олон хүн барьж өгсөн юм гэнэлээ, тэр ялаа үүрч хэлгүй, хөлгүй, гэргүй, малгүй, зүүлэг болцсийм" гэхийг сонсоод учрыг ухаж билээ. Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг андуурахын хэрэггүй.Үйлийн үрийг үүрч л бардаг хорвоо шүү дээ. Шалихгүй ч гэсэн сайн үйл бүтээе, ялихгүй ч гэсэн буруу зүйлээс цээрлэе гэж чармайх нь таны хөрстөд үлдээх мөрийн шалгуур юм. Ядаж үйлийн үрийн тухай ойлголттой байвал... мунаглаж нэрээ хугалах, шунаглаж төрөө алдах, сувдаглаж эд хураах,шулж түмнээ боолчлох ялаас хэлтэрмээрсэн дээ.. 
Тэнгэр Монгол Газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)