Үнэний эрэлч : Суниах муу юу?

Суниах муу юу?

“Суниах нь тархинаас өгсөн “дохио”-г автоматаар хийж буй үйлдэл бөгөөд эвшээх, суниах 2 давхцаж болно” хэмээн шинжлэх ухаан тодорхойлжээ. Үүнийг бид байдаг л рефлекс гэж хүлээн авдаг ч дээрх үгийн утгыг ухвал арай л өөрийг хэлээд байх шиг. 
Нялхас хамгийн их суниадаг бөгөөд тэдний хувьд хөшсөн биеэ тэнийлгэх нь автомат үйлдэл мөн. Дараад нь таг хөдөлгөөнгүй суудлынхан хамгийн их хөшингөтэй. Хөшсөн бие өвчний үүр,өөдлөх амьдралын саад болно.Тиймээс “Хөгширч биш хөшиж үхнэ” хэмээдэг. Байнгын хөдөлгөөнтэй байх нь эд эсийн сэргэг соргог байдлыг тэтгэдэг тул эвшээж, суниагаад байдаггүй бөгөөд тархинаас автомат дохио өгөхгүй.

Монголчууд яагаад суниахыг муушаан үзнэ вэ? 

Ерөөсөө хөдөлгөөнтэй амьдрахыг тунхаглахдаа, хар муу сүнс биед наалдахаас цээрлэж цэрвэхдээ энэ үгийг хэлсэн ч эндээс одоо бидэнд ихэд дутагдах "үгээр урлаж сурган соёрхох ухаан" нэвт харагдана. Сурсан эрдэм “сугаар гарна” гээд байгаа нь олж хүртсэнээ хямгад, он цагийн үнэ цэнийг мэдэр, эрдэм ч үгүй, эрүүл бие ч үгүй үлдэх аюул отож байна шүү гэж анхааруулсных байж болох ч сугыг хэт дээш өргөх нь хар муу сүнс шургалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж эмээтхийсний илрэл юм. Хөгшчүүл эвшээж, суниасан хүнд таагүй байдагсан. Энэ нь биеийн хүчний ажил хийдэггүй залхуу залхаг хүний шинж гэнэ. “Тэгэхээр хөшсөн биеэ сэргээ, хөдөлж явж ажилла” гэж үглэхийн оронд “Сурсан эрдэм сугаар гарна” гэчихэд цаад утгыг нь ухаж ойлгосон хүнд ЗЭМЛЭЛ, анхааруулга болдог нь ҮГЭЭР УРЛАЖ СУРГАН СОЁРХОЖ хүмүүжүүлдэг мэргэн түмний бас нэг СУУ мэт ээ. Хөгшчүүл эвшээж, суниасан хүнд таагүй байдагсан. Энэ нь биеийн хүчний ажил хийдэггүй залхуу залхаг хүний шинж гэнэ. “Тэгэхээр хөшсөн биеэ сэргээ, хөдөлж явж ажилла” гэж үглэхийн оронд “Сурсан эрдэм сугаар гарна” гэчихэд цаад утгыг нь ухаж ойлгосон хүнд ЗЭМЛЭЛ, анхааруулга болдог нь ҮГЭЭР УРЛАЖ СУРГАН СОЁРХОЖ хүмүүжүүлдэг мэргэн түмний бас нэг СУУ мэт ээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх

(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)

(Зурган дээрх тоог оруулна уу)