Үнэний эрэлч : Онгод хөлөгтнүүд

Онгод хөлөгтнүүд

“Өдөр бүхэн би 
Өвсөн дээр гишгэнэм билээ.
Өнө холдоо тэд 
Над дээр урганам билээ" хэмээн Данзангийн Нямдорж агсан 1982онд бичиж байжээ.Иймэрхүү онгодлог яруусал уншихад бахтай,ухахад урамтай шүү. 
Хий, чийг, тоосны задрал,нэгдлээр орчлонгийн алив зүйлс орчин нөхцөлддөг аж. “Бид ХИЙ, ЧИЙГ, ТООС-ноос бүтээд эргээд ХИЙ, ЧИЙГ, ТООС болон задардаг. ХҮН бид хэн ч байсан ХӨРС-нд гишгэж,хөрсөндөө л шингэнэ.Тиймд “өнө холдоо өвс ургах” нь зөв гаргалгаа юм. Энэ нь “Өнөө би хонийг идэвч өнө холдоо хонь намайг идэх”-тэй агаар нэг ээ.
Бид онгодтой яруу найраг, онгодтой уран бүтээлч гэлцдэг шүү дээ. Тийм хүмүүс нь “Онгодын төсөөллийг биедээ авч төрсөн тул "онгод хөлөгтэй” гэж нэрлэгддэг гэнэ. Онгодын ертөнцөд байдаг зүйлсийг хорвоо дэлхий дээр бүтээхээр сэтгэсэн, онгодтой эгэл биеэрээ шулуухан харьцдаг дээд зөнт хүмүүс бол эд юм". Тэд бүх зүйлд авьяастай бөгөөд дуулна, бүжиглэнэ, урлана, зурна, бүтээнэ бас хэт ондоошхоороо сөнөөнө. Эртхэндээ ийм хүүхдийг “сэтэртэй хүүхэд” хэмээн алт мөнгөн ээмэг, бугуйвч зүүлгэн хэмийг түгжиж, хараас хамгаалж, хамгийг хөнөөхөөс сэргийлдэг байжээ.
Үүнийг бичих явцад Р.Чойном, Бэсүд Эрдэнэ,Л.Түдэв, Жанцанноров, уран дархан Тожил, уртын дууч Норовбанзад гээд олоон олон нэр хөврөх нь ээ. Үе үедээ нийгмийг дагуулан үлгэрлэдэг ийм хүмүүсийг Тэнгэр эцэг илгээдэг гэнэлээ.
Нийгмийг үлгэрлэн дагуулах Мичид заяатны авьяасыг тордон тэтгэвээс ардаа бадраан амуулах ТӨР болж түмэнтэйгээ хөг ижилсэн, аялгуу хоршдог бөгөөд ингэж чадаагүй ТӨР ардаа гутаан, авьяасыг мөхөөдөг юм санж. Тиймээс л уурхайг биш ухааныг уудалж аж төрөхийг өвгөдийн хэлэмж ч, өнөөгийн нийгэм ч биднээс нэхээд байна, нэхээд байна, нэхсээр л байх биз ээ... 
Тэнгэр Монгол Газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)