Үнэний эрэлч : Бөө гэгээн тархиа аа гэж....

Бөө гэгээн тархиа аа гэж....


Есгөлдэй өвгүний 9 хөвүүний тухай үлгэрийг бахдан сонсож өссөн ч энэ нь бөө гэгээн тархитны эзэмшвэл зохих 1431 мэргэшилд ордгийг, бас мянгаар тоологдох ийм олон мэргэшил байдгийг ч мэддэггүй явжээ. Хүмүний махан бодиос давсан чадвар эзэмшвэл шидтэн болно.”Болдоггүй бор өвгөн” ямархан шид агуулснаараа худлыг дарж, хурмастыг номхруулдаг билээ? Тэгвэл энэ бол уран фантас биш гэгээрсэн тархины гайхамшиг гэвэл та яана уу? “Царцаа Намжил” үгийн шид, үйлдлийн давхцалыг гайхалтай уялгалж чадсанаараа амиа хоохойлон гарч чадсан билэг танхай нэгэн гэвэл бас яанам. Энгийн аж байдлын үлгэр ч, итгэхийн аргагүй шидэт үлгэр ч үнэн бодит амьдралыг өгүүлдэг бөгөөд энэ нь тархины гэгээрэлд хүрч чадсан шидтэний бодит түүх аж. Хаан төрийн сэнтийд залран 60 жилийн жаргал, 80 жилийн найр хийж нийгээрээ амар сайхандаа жаргаж буй үлгэрүүдийг ажвал гэгээрсэн тархины чадамжаар л туурга тусгаар аж төрж,бэрхшээлд сөхөрч, бурууд хөтлөгдөхгүй шүү гэх санаа нэвт шингэсэн байдаг. Эндээс бид “Хөх тэнгэрийн доор амьдран оршихуй бол угаасаа сэтгэлийн таашаал юм” гэх зөнч хатны айлдвар юутай үнэнийг сэхээрэх ч бидний амьдран оршихуй энэхүү таашаалаас ямар их алслан холдов оо?.. гэхээр гунигтай.”Доголон аалз шиг дордовч долоон гол нь үл тасрах” Монгол түмэн “Өнгөрснөөс ирээдүйг өнөөдөр цогцлоодог”-ийг өргөөнөөс гаргасан “Монгол түүхийн товч тайлал” сударт дэлгэн гаргасан нь яавал гэгээрэх, “тэнгэрийн бөө тархиар орон зайг хэрхэн эзэгнэх” тухай аж. Энд өгүүлэгдэх 73 суу ухаан, 35 эрдэм, 20 ур дүй, 28 шид, жанжин ухаан... гэх мэт СУУ УХААН-уудыг мэдсэнээр гэгээрсэн тархи гэж юу байдгийг, бөө гэгээн хүчирхэг тархийг хэрхэн олох арга замыг гэрэлтүүлэн зааж өгснийг алмайрч хайхан, аль зуунд амьдарч байгаагаа ч мэдэх сөхөөгүй унших болно. Хайхамшигт үлгэрүүдийн шидэт баатрууд мөнөө цагт хөрст дэлхийдээ эргэн бууж, хүмүний замбад залраад байна гэвэл... бүүр ч яанам. Үл тайлагдах далдын ертөнцийн шидийг харийн сүүдэр шийнээс биш хажууханд дэлгээтэй судраас уншин тайлах шинэ эриний шинэ цаг ирж, шинэ арга зүй, шинэ ур дүй, шинэлэг сэтгэхүй... огт өөр хэв төрхийг биднээс нэхэж байна. Эцсийн эцэст “ЭНЭ ДЭЛХИЙН ХАРАХ НҮД ,СОНСОХ ЧИХ ,ХӨТЛӨХ ТАРХИ НЬ МОНГОЛЧУУД” тул нэрээ хичээн, нэг олдох амьдралаа утгатай өнгөрөөхсөн дөө . 
Тэнгэр Монгол Газар

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Togosoo (зочин)

Burtgej avna uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)