Үнэний эрэлч : ҮГИЙН ЦААНА УТГА БУЙ, УТГЫН ЦААНА ҮЙЛ БУЙ

ҮГИЙН ЦААНА УТГА БУЙ, УТГЫН ЦААНА ҮЙЛ БУЙ


      Орондоо дуулж болохгүй, орой үдэш гэнгэнэж гунганаж болохгүй ....гэх олон хориг үгийг сонсож өссөн ч “ЯАГААД” гэдгийг мэддэггүй байв.

   Гийнэх биш, гунших биш цэвэр дуулах нь хоолойн хүрдийг жигд хөгжүүлэх дасгал болдог гэнэ. Дуучид гаммаа уншиж байна гээд чадлаараа орилоод байдаг . Энэ нь хоолойгоо хүчжүүлж, хөгөө жигдэлдгийнх юм. Монголчууд гиншвэл хоолойн хүрд гэмтдэгийг мэддэг тул хүчжүүлэхийн тулд “хурай”, “уухай “ хэлүүлдэг байжээ . Үүнийг хэвшүүлэхдээ тулалдах, хүчээ нийлүүлэх, зөвшөөх, урин дуудах, урам өгөх, билигт сайн үг болон ерөөл магтаал, дуудлага даллагын дараа хурайлуулж уухайлуулаад сургачихсан хэрэг. Санаанд оромгүй жижиг зүйл ч эрүүл байхад нөлөөлөх нь ээ. 

    "Гэрлийн өргөө"нөөс хэвлэгдсэн “Монгол домч”-н сударт “Хурай, уухайг хэлэхэд хүмүний сэтгэл тавирч, зүрх огшдог. Яг энэ үед хүрд засагдаж, биед мэдрэгдэнэ. Хэдий чинээ сэтгэл гаргах тусам хүрд төдий чинээ сайн эргэлдэнэ. Ууууу хаааай гэхэд доод авианаас дээд авиа хүрээд, буцаад доод авиа хүргэхэд хүрднүүд босоо голчоо олж босдог” гэжээ. Ийм байдал нь зүрхийг ирлэж, зоригийг чангалан биесийнхээ хэмийг мэдэрснээр уулыг ч нурааж, усыг ч эргүүлэх мэт их хүчийг хуралдуулдаг. Уухай нь хүрдийг эргүүлж, Хурай нь хүрдийг хүчжүүлж өгдөг аж.

   Их Петр хаан ба Шведийн Карл хааны армиуд гардан байлдсан шийдвэрлэх тулалдаанд Халимагийн 3000 морьт цэрэг оролцож, ХУРААЙ- АЙ –АЙ , УУУХАААЙ-АЙ-АЙ-АЙ гэж хашхиран шуурга мэт дайрч урамтай цавчих нь Их Петр хаанд гүн сэтгэгдэл төрүүлсэн тул хойшид “Ура” хашхирах зарлиг буулгаснаар энэхүү үгс харьд хулжин оджээ.

   Монголчуудын хийж чадсан дэлхийчлэлийн хажууд энэ нь үртэс төдий ч бусдад ҮЛГЭРЛЭЛ болж чадсанаараа агуу юм даа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)