Үнэний эрэлч : Дагуулал

Дагуулал

Оюун нь ханасан хүний үг жинтэй байдаг бол үйлдэл нь мөртэй байдаг.Модун хааны үед байлдаанд дуут сум хэрэглэдэг байжээ. Бодвол оюун ухаант хэн нэгэн Монгол хүн бүтээсэн биз ээ. Модун хааныг бүтээсэн ч гэдэг.”Дуут сум нь хөндий зэвтэй. Олон тооны сумыг зэрэг тавихад агаарт исгэрэлдэн, хаанаас нисэн ирж байгаа нь үл мэдэгдэм бөгөөд дайсныхаа зүрхийг үхүүлэн, хиаруулдаг” байжээ. Дуут сумыг “Дуунаас хурдан” гэдэг юм билээ. 
Байлдааны шинэ зэвсэг бүтээж чадсандаа сэтгэл ханан суух биш түүнийгээ хөндийлөн ухаж, исгэрэх дуугаар мохоож, их сумаар онилж байгаа нь ТООЦОХ УХААН юм гэнэ. Энэ нь морин сүлдэнд мөнхөлсөн Есөн ухааны нэг шүү дээ. Дайснаа балмагдуулан барьц алдуулснаар зүрхийг нь мохоон, эмх замбараагүйд автуулж, сэтгэл зүйн гүн “шок”-д оруулснаар амархан ялдаг байсан нь Монголын Их гүрнүүдийн тулааны тактик, суу ухаантай холбоотой. Гэтэл дуунаас хурдан сумны загвараар салхинаас хурдан “Боинг” хөлгийг бүтээсэн гэдэг. Одоогийн сэтгэхүйгээр тэд манай патентыг “хулгайлжээ” Хүний хүүхдүүд ийм адтай байхад яс, цус, чөмөг нь байгаа бид яав? 
...Энэ бол цаг хугацааны асуудал.Тэрбумтнууд, одоо их наядтангууд болсон хомхой нарыг оюуны бядаараа шүүрдэн цэвэрлэж чадсан тэр цагт даравч дардайн булавч бултайн соёолох Монгол ухаан тодрон товойх нь гарцаагүй. Тэртээ тэргүй Монголчууд тархин их чадамжаараа оюуны ертөнцийг донсолгоод эхэлчихсэн шүү дээ. Биеийн бөхөөр ганцыг билгийн бөхөөр олныг дагуулдгийг нийтээрээ ойлгосон тэр цагт урлагийн тайзны одод биш оюун санааны “олигархууд”аа дэмжих нь гарцаагүй л. Оюунт төрийн оюунлаг түмний үлгэрлэн дагуулж үлдээсэн мөр балардаггүй бас багададгүй ажээ. Монгол соёлын хаялага их ээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)