Үнэний эрэлч : Нинжа

Нинжа


Хүн төрөлхтний түүхэнд Монгол соёлын нөлөөлөл асар их ээ. Арлын Япончуудых гэх "нинжа-түүх"-ийн эзэд бид төдийгүй, дэлхийн сонгодог үлгэрүүдийн агуулгыг Монголчууд л баяжуулжээ. 
НэнЖаБааТаЭр бол “Нэн үнэнч Жа” гэсэн утгатай.”Жа” нь 10 хүний ахлагч. Жаатай, аатай хэмээх бахархалт санааг илэрхийлэн өнөө ч хэлэгдсээр байна. Энэ нь Хэм нийлсэн нэг багийнхан, хэлсэндээ хүрдэг ҮНЭНЧ андуудын "Нэн үнэнч баг” гэсэн утгатай юм байна. ЖамУухай хүний газар байхдаа шидтэн увдистнаас бүрдсэн 10 хүнтэй үйл дүүргэдэг байсан тухай “Монгол товчион түүхийн тайлал” сударт бий. Ямархан хүмүүс энэ багт багтаж ертөнцийн түүхийг бүтээлцсэнийг судраас ишлэн толилуулъя. 
1.“Ум балт” Ум гэхийн завдалгүй “балт” гээд л балраад алга болдог “цаг хугацааг товчлогч”. Жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчилдог баатруудын тухай үлгэр туульд мөр нь үлджээ.
2.“Зөнч” буюу НуКу гэдэг ховсч. Энэ нь ядарч зүдэрсэн хүмүний дүрд хувирч чадна. Хэзээ нүүж, хэдийд суухыг танадан зурхайлдаг.Хүн амьтны дүрд хувирагч шидтэний тухай үлгэр дэлхий нийтэд түгээмэл.
3.“Ирт” сэлмийн урлагт гаргуун тулаанч
4.“Мэст”- хутга шидэгч, хутгаар тулалдах төгс чадвартай тулаанч
5.“Үзүүрт”- Төрөл бүрийн жадаар тулалдагч нэгэн.Шидтэн баатрууд буюу 15,25 толгойтой Мангас дардаг зэвсгүүд шүү дээ.
6.“Оточ” Нэг харахад байж байна нэг харахад алга болчихдог битүүлэг нэгэн. Эзэн дээдсийг гэж харддаг ч баримт үгүй.Далдын хар малгайтын тухай үлгэр үүнтэй утга нэг байдаг. 
7.“Мэлмийдэгч”- Өртөө газраар мэлмийдэгч, харцагийн нүдийг ухагч.Энэ нь Дува сохроос авахуулаад, 77 уулын цаадхыг, далайн ёроолыг ч мэлмийдэгчийн үлгэр ААЗ –д их байна.
8.“Хүнс залгуулагч”- Улаан хошуут нэртэй. Арын алба, зэр зэвсэг, захиа занааг бэлдэж,орчуулагч хэлмэрч болно. Олон хэлт, хэрэн бядагч бялзуухай,Бярман, хэрээний үлгэрүүд байдаг.
9.“Газарчин”. Хар нялхаасаа анчин, гөрөөчин, аялагч, худалдаачдыг дагаж, нүх сүв болгоныг мэдэгч. Энэ нь үлгэрт гардаг харцын хөвүүн Борхүү юм.
10.“НэнЖа”. Ахлагч нь ЖамУухай. Сударт 11 хүн гэсэн нь техникийн алдаа болов уу? Эдгээр хүмүүс бүгд тархин чадамжийг эзэмшсэн тул ниснэ дүүлнэ, хана тааз нэвтэлнэ, цаг хугацаа товчилно, өнгөрснийг харна,ирээгүйг зөгнөнө Тиймд учир битүүлэг байж,чөтгөр, шулам мэт бусдад сэтгэгдэнэ..
Одоо үед цахим төхөөрөмж, хорхой шавьжийг хүртэл ашиглан тагнаж чагнадаг бол “зэрлэг” Монголчууд бөө гэгээн тархи буюу ханасан оюуны дээд хүчээр дайснаа танадаж, оюунаа гайхуулж,онилсноо намнаж байжээ.”НэнЖа” баг эзэн дээдсээс зарлиг сонордсон бол товт газраа товлосон цагтаа хүрнэ. Онилсон байг хороох ёстой бол олон давхар хамгаалалтыг сэтлэн орно. Тиймд бүгд хөдөлгөөнд эвтэй, өмсөхөд хялбар байхаар хувцаслаж, шөнийн үйлтэй тул хар өнгийг эрхэмлэнэ. Гүн шөнөөр гол даалгавар гүйцэтгэх нэгнээ хамгаалан,замын бартаа саадыг арилгаж, дайсны нүдийг хуурч зальдах бөгөөд, үйл дүүргэгч сэжиглэгдвэл зүг буруулан, чулуу хөөлгөхөд ялгахын аргагүй тул “Оо суу заль”иар төөрөлдүүлж чаддаг байжээ. Энэ нь далай их 73 суу ухаанд багтдаг билээ. Энэ ухааныг Их эзэн Чингис хаан бүгдийг эзэмшсэн бөгөөд ЖамУухай дээдэс 2-оор дутсанаа “МНТ”- нд "цаазлуулахдаа" өчсөн байдаг. Эдгээрийг эзэмшвэл махан биеэс давсан "шид"ийг олдог гэх. Багцаалбал харьд тагнуулчийн үүрэг гүйцэтгэгчид буюу тэнгэрийн зарлигийг газарт биелүүлэгчид гэж үзэхээр. 
НЭНЖА баг байсан гэдгийг үлгэрийн шидтэнгүүдийн мөрөөр мөшгөхөд заавал нэгэн гарцыг олно."Үнэнийг гутлаа үдэх гэсээр байтал Худал хорвоог гурав тойрчихдог гэдэг". Үлгэр туульд түүхээ шигтгэсэн өвгүдийн үнэн худлыг цаг хугацаа шүүнэ биз ээ.Уул нь "Хуучны үг худалгүй" л гэдэгсэн дээ.
Тэнгэр Монгол Газар

Description: Мядагмаа Тэнгэр Монгол Газар-н зураг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)