Үнэний эрэлч : Сэрж сэхээрэгтүн!

Сэрж сэхээрэгтүн!

Яг одоо үлгэрлэн дагуулах урлаг үнэхээр их үгүйлэгдэж байна. Түүнийг доромжлох урлаг, үлгэрлэх урлаг гэж хувааж болмоор. Нийгэм бусгай үед доромжлох урлаг ихээр хөгждөг бололтой. Угаасаа бага буурай , дарагдсан улсад үзэгдэх зүй тогтол гэнэ. Хөгийн болж буй нийгмийнхээ бусармагийг л уран бүтээлчид илэрхийлдэг. Гэвч энэ нь хэтрэхээр өөрийгөө голох, цаашлаад язгуураа голох, харийг шүтэх, “би Монгол” гэж хэлэхээс ичих, улс орондоо дургүй болох сэтгэл зүй үүсгэдгийг бид харж байна. Яг үүний эсрэг агуу гялбаат зүйлийг сөргүүлэн тавьж чадах цогтой яруу найрагч, цолгорч торойсон найруулагч ч үгүйлэгдэнэ Хүмүүсийн сэтгэл зүй илүү гэгээлгийг хүсэхэд бачуурал бухимдлыг урлаг л тайлдаг.
Тиймээс өнөөгийн хошин шогчдын доромж хөг нь бахархалт аяст шилжихийг хүснэ! Дорой дуу нь тэмцлийн дуудлагаар хөглөгдөхийг хүснэ Зүрх сэтгэлийг нэгэн цулд зангидахыг хүснэ Зүүрмэглэх олныг оюунаар "угжих"ыг бүүр ч ихээр хүснэ 
Хүлээлтээр дүүрэн хорвоод авралыг аврагчтай нь хүлээх горьдлого тасардаггүй.Ер нь цаг цагийн, үе үеийн аврагч болоод аврал нь Ёс зүй. "Ёс зүйтэй хүнд хууль хэрэггүй" гэдэг. Тиймээс догшин хэрцгий, бүдүүлэг дээрэмчнээрээ дуудуулавч Монгол түмэн цагдаагүй,шоронгүй нийхэм-ийг байгуулж чадсан байна.Одоо үед дуусаж, дундарч, дутагдаж байгаа энэ ёс зүйг урлаг нөхөх ч бухын доодхыг харсаар... турж үхэх дэнсэнд ирэх шиг...
“Гэгээрлийг холоос бүү хай! Дотор чинь буй” гэдэг байх аа. Гэвч дотоод сэтгэл нь харанхуй бол өөр гарц хайсан нь дээр мэт. 
Миний бодлоор биеэ засваас гэрээ засах ухааныг тэнгэрээс “чулуудсан” тэр нэгэн судруудад буулгасан нь аврал авралын дээд юм. Мянга түмэн жил хураасан өв их соёлоо мөнхийн сүнсний эргэлтээр төвөргөөлөн чимээлж чадлаа, тэд. Өвгөдийн ухаанаар өөсийгөө ирлэн, энэ биеэ засвал “шүлс мэт хатах АР-тай”, шүгэл мэт замхрах дуутай байх ялаас хэлтэрч, Монгол УЛС, Монгол Хүн мөнхөд оршихын алтан гагнаасыг цоожилж бид чадах юм. “Мунхаг хүмүүн мэргэдээс дайжмуй Мулгуу хүмүүн зөвөөс зугтмуй” гэх үгийг мөрлөвөл оюун ухааны бядаар өөрийгөө ч аварч бусдад ч гэгээ тусгаж чадах биз ээ. Тиймээс л “Охор сүүлэндээ бядтай бол нэгэн үедээ алдаршму. Оюун ухаандаа бядтай бол түмэн жилдээ алдаршму” гэж өвгүд захисан байлгүй дээ. Сэрж сэхээрэгтүн!Top of Form

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)