Үнэний эрэлч : Ирээдүй өнөөдрөөс эхлэхгүй ээ...

Ирээдүй өнөөдрөөс эхлэхгүй ээ...

“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ, найзууд аа!...”гэж бид дуулдаг. Залуучуудад зориулсан нэгэн нэвтрүүлгийн сүлд дуу шиг санагдана. Одоо бодоход нэг л биш ээ... “Түмэн жилийн өнгөрснөөс мянган жилийн ирээдүйг одоо байгуулна", “Маргаашаас ирээдүй өнөөдөр эхэлнэ” гэж сударт байдаг биз дээ. Өнгөрсөн, одоо, ирээдүйн гинжин хэлхээ тасарснаас өнөөгийн Монголд санхүүгийн гэхээсээ оюуны хямрал нүүрлэсэн шүү дээ. Өнгөрснөө таягдан хаяснаас “Шинэ Монгол хүн”-г ямар аргаар, яаж бий болгох вэ? гэдэг асуудал хаалга хүчтэй балбаж байна. Бидний энэ түүх ирээдүйн залгамжлагчдад сургамж болж, тэд бидний оносныг төгөлдөржүүлж, алдсаныг сайжруулан цааш замнахгүй бол бидэн шиг гацаанд орох нь тодорхой. Тиймээс л “Үл тасрах түмэн үеийн үлгэр” үргэлжилдэг биз ээ.
Нийгэм нь хүний оюун бодол, үзэлд нөлөөлдгийн тод жишээ бол энэ дуу. Язгуур сэтгэлгээнээсээ салсан ямар ч яруу найрагч, нийтлэлч, зохиолч,авьяастан нь “тураалтай цэцэд” –н тоог нэмдэг юм болов уу? гэж бодогддог боллоо. Өөрөө дуулж явснаа бодохоор “тийм л байсан“ гэх өмөөрөл сүүмэлзэх ч үндэсний бүхнээ хэмхчин дэвслэх хар гайг нь бодохоор дотор арзайж, үс босмоор... 
Ирээдүй өнөөдрөөс биш өнгөрснөөс одоо эхэлдгийг ор тас мартсаан бид. Тиймээс “Үг сонсвол цэцэн болдог. Үлгэр сонсвол мөргүн болдог” гэж эцэг өвгүд маань үе үед л үлгэр түүх дотроосоо “өндийн хашхирч” байжээ. “Өнгөрснөө гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэж цэцэн билигт Р.Гамзатов ч бас сануулсан. Хүн бүр мэддэг ч цэц үгийн сайхныг шогшрохоос цаад санааг нь бас л таниагүй. “Биеийн бөхөөр ганцыг дийлмү, билгийн бөхөөр олныг дагуулму” гэж яруусаад ч тусыг эс олсон. Гээд яалтай. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Айлаас эрэхээр авдраа уудлан, хөгөө ижилсүүлж, аялгуугаа цогцлоох гарц байгааг гогдоцгооё, түгээцгээе, түмэн минь ээ. Тэнгэр Монгол Газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)