Үнэний эрэлч : Үгээр урлаж сурган соёрхох УХААН

Үгээр урлаж сурган соёрхох УХААН


“Үгээр урлаж сурган соёрхох УХААН” нь бидний мэдэх 10 түгээмэл дэх “Есөн ухаан” –д багтдаг. Цөөн үгээр олон санааг илэрхийлэх оюуны чадамжийг ийн нэрлэжээ. Эдгээр цэц үгсийг хэрхэн өвлүүлэх вэ? гэхдээ “Дуун ухаан” болгон өртөөлж, өнөөг хүрч ирсэн түм буман үг бий. Жишээ нь: ”Сурсан ЭрДэм сугаар гарна”гэх энэ үг. “Хүн болох багаас нь...”бурууг ойлгуулахдаа энэ үгээр “чимхэн, чихддэг” байжээ. Энэ нь:
1. Хөдөлгөөн багатай байна шүү гэх зэмлэл 
2. Залхуу лазан гэхийн эерүүлэл 
3. Хөдөлж, явж, ажил хийх сануулга
4. Хөдөлгөөнгүйгээс өвчний үүр болов гэх анхааруулга
5. Ядруухан биеийн сугаар элдэв хар муу сүнс орохын сэрэмжлэл
6. Тархиа ажиллуулахгүй нойрмог явбал өмнөхөө мартаж, өнөөдрөө алдана шүү гэдгийн сануулга юм. Өөрөөр хэлбэл цөөхөн үгээр сануулан донгодож, анхааруулан хориглож, сэрэмжлэн зэмлэсэн байна. Билэг ухаанаа гээж, хэт шинжлэх ухаанч сэтгэхүйтэй болсон бид “Битүү сугаар хөлснөөс өөр юу ч гарахгүй, худлаа!” хэмээн гөрддөг ч үглэн янших, үгээр урлах 2-ын аль нь жин-тэйг эрхбиш дэнсэлж байгаа. Суу билэгт үгээр сурган соёрхоход сургаал-зэмлэл гэж хүлээж авах чадвартай байна гэдэг бас л билэг! Тиймээс л цэцэн түмний өв тасардаггүй биз ээ. Ай даа…,“Үгээр цохиж үхэр ална” гэж зүгээр ч нэг гараагүй л байх даа, түмэн минь.
Тэнгэр Монгол Газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)