Үнэний эрэлч : "Монгол бахархлын өдөр"-т зориулсан эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын мэдээлэл-эргэцүүлэл
. “Монгол бахархлын өдөр”-ийн арга хэмжээнд тохиолдлоор оролцов. Дөнгөж 2 дахь жилдээ зохиогдож байгаа боловч 200 гаруй хүн цуглаж танхим дүүрсэн байлаа. Бие биедээ баярын мэнд хүргэн, унтаж эвшээлгүй, гарч оролгүй, ярьж шивнэлгүй, нам сууж, таг мэлтийн шимтсэн үйл болж өндөрлөлөө. Манай "Гэрлийн өргөөнийхөн" илтгэлүүдийн тухай сонирхож байгаа болохоор оюуныхаа багтаамжаар олзолж богцолсноо л товч тоймлон хүргэе
О.Лхагва гуайн илтгэл хамгийн сонирхолтой санагдав. Угаас арга талын судлаач хүн билэг ухаанаа таньж ухаараад ирэхээр хос жигүүртэй, хөтөлгөө морьтой мэт хүчирхэгжжээ.
“Өвөг Монголын түүхэн үйл хийгээд үл бүдгэрэх ул мөр нь ид шид бус “зэрлэгүүдийн“ дээрэм тонуул биш дээд тэнгэрээс ундаргатай дээд оюуны эрч хүч мөн” гэдгийг квант физикийн хэд хэдэн туршилтаар батлаад “ Өвөг Монголчууд удаа дараа ямар “шид” хүчээр их эзэнт гүрэн байгуулав? 500-д жил оньс нь олдолгүй оршин тогтносны тулгуур нь юу вэ? гэдгийг хайн бэдэрчээ.Эрлийн чиглэл нь: Дээд тэнгэр үзлийн квант физик үндэс юу вэ? Хүн Та дээд тэнгэрт хамааралтай юу? Газар тэнгэрт заяасны тань зорилго юу вэ? Амьтнаас юугаараа ялгарах вэ? гэдэгт чиглэсэн байна, товчдоо. “Тнгр бол- Билэг төөргийн өлгий юм. ...Аливаа хүмүний сүнс бол дээд тэнгэрийн төлөөний элч бөгөөд Онгод даруй мөн.Та жирийн сүнстэй биш дээд тэнгэрийн элч сүнстэйгээ мэдэх сансрын зуун ирж байна.Бид дээд оюунлаг, тэнгэрлэг, онгодлог түмэн. Үүгээрээ онцгойрох ёстой, үүгээрээ хүмүүн төрөлхтөнд хайхуулах ёстой. ...Хүн төрөлхтнийг билэг ухаан руу хөтлөх хөтөч бол- Онгод Тэнгэрүүд даруй мөн” гэх мэт дүгнэлтэд хүрснээ ч илтгэв. "Энэ бол угтаа Бөө гэгээн тархины хүрч болох үр дүнг илтгээд байгаа юм шүү дээ" хэмээн баясаж суулаа.Энэ илтгэлээс ч өчигдрийн сургалтаас ч харахад Онгодууд билэг ухаанаа түрүүлэн буулгасан бөгөөд одоо хүмүн бид оюунаа дайчилж, энэ бүхнийг арга талдаа түлхүүхэн ашиглаж чадвал бугшмал мунхгийг гээж оюуны зуунтай хөл нийлүүлэх цаг ирснийг мөргүд-үүд маань эхнээсээ баталгаатай, үндэслэлтэй хэлээд эхэлжээ. Билэг нь түрүүлж арга нь дагадгийг бид гэгээн судруудаасаа мэддэг болсондоо олзуурхахаас яалтай. Энэ ажиллагааг “Соён гэгээрүүлэгч” ТВ-н захирал Хишигсүрэн хөтөлсөн бөгөөд бахархам гэгээлэг бүсгүй юм. Илтгэлүүдийн хооронд хүмүүст ухаарал нэмэм цэцэн үгсийг ончтой ивэн хөглөх аж.Тэрээр:
Агуу суут хаандаа хүндэтгэл үзүүлэхээр цугласан бүхэнд гялайлаа. Энэ их хүний тэнгэрээс ирсэн өдрийг олон хүн гэртээ, эсвэл бааранд тэмдэглэж суугаа болов уу? Дараа жилээс энэ танхимд саяулаа ирцгээе гэсэн нь алга ташилт дагуулсан юм.Гурван сая биднээс 1-17 насныхан гуравны нэгийг,18-35 насныхан 1,2 саяыг нь эзэлж байна.Эдэнд үлдээх өнөө цагийн бидний өв юу вэ? Эд хөрөнгө, өнгө мөнгөнд шүтсэн ирээдүй гарч ирж байгаад айж байна хэмээгээд биеийн бөхөөр ганцыг дагуулдаг байтал өнөөдөр төрийн ордонд Н. Түвшинбаяр “Чингисийн одон”гоор энгэрээ мялааж байгаа нь бахархалтай ч билгийн бөхөөр олныг дагуулдгийг мартсан төр мэргэдээ хөсөр хаяж байгаа нь бас нэг аймшиг гэдгийг онцолсон юм.
Му-ын ШУ-ы гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл гуай: “Бие биедээ долгион дамжуулан, хүнээс авдаг эрхэм дээд цогцын нийлбэрийг ёс суртахуун гэнэ” гээд үүнийг эзэн хаан төлөвшүүлсэн бөгөөд харин Монтеско үгүйсгэснээр одоогийн замбараагүй нийгэм эхэлжихүй. Хаан өөрөө шударгуу аваас зарлиг эс гаргавч хамаг аран дагаюу. Хаан шударгуу биш бол зарлиг гаргавч эс дагаюу гэдээг. Тиймд одоогийн төрөөр наадагсад Хааны ёс зүйг төлөвшүүлээч ээ” хэмээн уриалан зөвлөсөн бөлгөө.
Л.Дашням гуай ШУ бол 1 хөлтэй,1 далавчтай тул учир дутагдалтайг хэлээд “ААЗ бол тэнгэрлэг яруу найраг мөн”, “Өвөг дээдэс зөвхөн хүн ч биш адгуус амьтныг ч тэнгэр заяатай гэж үздэг”, “Чингис хаан өөрөө бөө байсан” “Монгол айлын үндсэн шүтээн бол БӨӨ” гэх мэтээр бас л билэг ухааны чинадыг тайлбарлаж байв. Тэрээр “Тэнгэр газар 2 хэрхэн эетэлдэх”-ийг хайж учрыг олохоор мөшгөж буйгаа хэлсэн юм. Манай судруудын мэдээлэл энэ мэт гэгээлэг хүмүүст хүрсэн бол... гэж харамсаж өвгүдийн өртөөлснийг өрөөл бусдад түгээх чадалгүй, сэтгэлгүй, овсгоогүй суугаадаа гутарлаа.Ийм гэгээлэг хүмүүст судраа уншуулахсан, мэдээлэл хүргэхсэн, хамтрахсан... Ямартаа ч энэ хүний байгуулсан ТББ байдаг бөгөөд олон сайхан арга хэмжээ зохиодог тухай мэдэж аваад зорих өдрөө товлон сууна.Яагаад МУ-ын ерөнхийлөгчөөр Түдэв гуай шиг, Дашням гуай шиг оюунт хүмүүс сонгогдсонгүй вэ? Билэг ухаанаа гээсэн Монголчууд зөв бурууг ялгах оюуны бядгүй болсонд байгаа юм биш биз? Тэрээр бас АНУ-ын ерөнхийлөгч Библи дээр гараа тавиад тангараг өргөдөг бол манай ерөнхийлөгч “Нууц товчоо”д тавиад тангараглаж яагаад болохгүй гэж хэмээн асуудал дэвшүүлж байлаа.
Зохиолч Гүн-Үйлс эзэн хааны зарлиг, айлтгалуудыг хайж, олж судалж байгаа бөгөөд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас” гэдгийг эзэн хаан хэлсэн гэх баримт олдохгүй байна. Тиймээс энэ нь ташаарал бололтой гэх мэдээллийг өгөв. Миний ойлголтоор энэ нь эзэн дээдсийн үзэл санааны тулгуур онол бөгөөд хүний төлөвшлийн амин сүнс гэх ойлголттой тул санал нийлжгүй ээ.Гэвч мэдлэгээ булаацалдан хэн хэлэв гэх нь чухал биш хэлсэн үгийн цаад утга, далд санааг болгоох нь тустайг Онгодууд нэгэнт сургамжилсан байдаг билээ. Залуу сайхан энэ судлаач олон санаа дэвшүүлсээн. Долгорсүрэн гуай “Алтан судар”ын талаар товчхоон ойлголт өгсөн. Үүнийг эдэмтэн мэргэд ялангуяа Хишигсүрэн ихэд сонирхож байсан бөгөөд “Соён гэгээрүүлэгч” ТВ-н бага ХурЭлДайд түүнийг урьсныг уламжилъя. “Цагаан овоо”-д болох үйл давхцсан тул сүүлийн илтгэлийг сонсож чадаагүй болно.
Санал дэвшүүлэхэд: Нэгэнт цаг нь ирсэн тул хүмүүс сэрж, сэрснийхээ хэрээр хөдөлж эхэлжээ. “Гэгээрлийн дайчид” гэх бид яавал зохих вэ? Судруудаа хэрхэн түгээж, амийг нь хэрхэн бөхлөх вэ? Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал шиг далайцтай ажил өрнүүлж болох ч зоостой нь мэдээлэл үгүй, мэдээлэлтэй нь зоосгүй байх тул “Илүүгийн сангаар дутуугаа нөхөж” олон түмэнд дуу уухайгаа хүргэцгээх арга ухаанаа олмоор байх юм. Үнэнийг мэдээд ухаарахгүй бол УХААН байгаад яах вэ” гэж Эзэн дээдэс хэлснийг бодитоор ухаарах цаг иржээ.
Тэнгэр Монгол Газар
Улаанбаатар 2017-11-27.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)