Үнэний эрэлч : Нэр бол зөвхөн алдар биш ээ...

Нэр бол зөвхөн алдар биш ээ...


“18, 19-р зууны монгол бичгийн эхүүдийг үзэхэд бичээч нь нэрээ “Өөлд яст, Цагаан туг овогт, Доржийн Жаргал” гэх мэтээр бичсэн байдаг. Харамсалтай нь 30-аад оны эхээр яс, овгийг чандлан хориглож зөвхөн эцгийн нэр, өөрийн нэр хоёр үлдсэн билээ”# гэж судлаач нэгний нийтлэлээс уншаад жарны хугацаанд уг үндэс, унаган соёлыг яасан ихээр мартуулна вэ? хэмээн шогширч сууна. Бид ч харин эцгийн нэртэйгээ үлдэж.Оросууд “өрөвчхөн” ч юм уу? Харин Хятадууд ӨвөрМонголчуудыг эцгийн нэр ч байхгүй шодон ганц нэртэй байхаар “харгислажээ”. Тэгвэл өвк дээдэс маань нэр алдрыг биширч, агуу гоо СУУ ухаан гэж үздэг тул
Хамаг Монгол улсын, Нирун отгийн, Боржигон овгийн, Гал сахигч ТүмБайНай сэцэн-ий ,Хабул хаан.
Их Монгол Улсын, Боржигон отгийн, Цагаан ясны, ТоЛууАй-н угсаат, Мөнх Хаан гэж алдраа дуурсгаж явжээ. Энэ 5 нэр бүрдэж байж, сая иргүний нэр бүтэн болно гэнэ. Яагаад гэвэл:
УЛСын нэр нь төрийн хамаарлыг илэрхийлнэ.
ОТОГ-н нэр нь гарвал үүтгэл язгуурыг тодолно.
ОВОГ-н нэр нь 9 үеийн харьяаллыг батална. Ханилбал цус ойртоно. Удамшлын гажигтай үр төрнө.
ЭЦЭГ-н нэр нь овог дотроо хэд дэх үед хамаарч, аль бүл жа-н хамааралт болохыг өгүүлнэ.Засаг захиргааны хувьд насанд хүрээгүй хэн бээр өмнөөс нь хариуцлага хүлээж, хохирол барагдуулахыг итгэмжилнэ.
ӨӨРИЙН алдар нь иргүн-ий нэгжийг тодорхойлж, нас биед хүрэхүйд хэм ялгамжийн хүрээнд үүрэг хариуцлага, гавьяа хүлээхийг илтгэнэ” гэжээ. Эдгээр 5-д мөөн ч их утга агуулагдаж байгааг ухаж төнхөхийг танд үлдээсү..
Үүнээс харвал: язгуур гарвал, нутаг орны хил хязгаар, засаг захиргаа... гээд олон зүйлийг тодолж, цусан тусгаар тогтнолоо хамгаалж хаших төрийн хар хайрцагны бодлого байсныг тэд олж харжээ. Тэгээд устгажээ.
Оросуудад дургүй хүрсэн тул онцгой авьяастай нэгнээр нь жишээлж муулна аа.Тэд өөрсдийгөө соёлтой гэдэг ч суу ухаанаараа биднээс дутна. Александр Сергеевич Пушкин гэх нь би өөрөө Александр гэдгээ ,Сергей хэмээх аавтайгаа, эцэст нь Пушкин гэх овгоо л хэлснээс хэтрээгүй байгаа биз.За яахав, Орос гэдгээ авьяасаараа тодолсон гэж бодоход мэдэхгүй хүн мэдэхгүй л дээ. Ингээд 2-оор дутаж байгаа юм.Ухаан нь дутуу мөртлөө толгойд гардаг нь л сонин байна. Тэгэхээр бид “Гэгээн тархиа” гээснээр түрийний бөөснүүдийг тэргүүндээ гаргаж, дагаж намирч явжээ. Эрдэмтэн, судлаачид үүнийг цаг үеийн шахаа, цаад наадхаа бодсон гацаа гэдэг ч өнгөрсөн түүхээ гээснээр өрөөлийн урхинд орсон гунигт түүх энэ ээ. “Хар авдарт эрдэнэ бий. Хазгар өвгөнд эрдэм бий” гэдгийг санаж, “эрдэнэ”-ийг нь зүлгэж, “ЭрДэм”- г нь өөриймшүүлэх ухаан дутаад байна, бидэнд. Тэгээд ч одоо хэнийгээ ч түшихэв, хэн ч хошуу цорвойн нөөлөглөх ч юм гэдгийг ойлгож эхэллээ, бид. Уул нь хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг биз дээ.... гэж Монгол улсын Алтайн Урианхай хошууны Сангийн сумны хар бүргэд ясны Гуудайн Мядагмаа би бээр эргэцүүлвэй. Тэнгэр Монгол Газар
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)