Үнэний эрэлч : “Уул усандаа уягдвал, тэр гэгээрэл”

“Уул усандаа уягдвал, тэр гэгээрэл”


Уншингуутaa <төрсөн нутагтаа бай> гэжээ хэмээн бодогдов. Гэтэл олоон олон хүн нутгаасаа гарсан байдаг.Энэ тэгээд буруу юу? Эртхэндээ үүнийг цагаачлах, цагаач хэмээн ая дангүй байсныг би лав <Тунгалаг тамир>- с уншсан. Гэтэл одоо нутгаасаа гарах нь байтугай Монголоосоо гарч, харьтай цус холилдсоныгоо <манайх интернашин гэр бүл> гэх ойворгон нэгний ярихыг чихээ дэлдийлгэн сонсов. Сагсуурах зүйл мөн ч юм уу даа? Орос ээжтэй, Англи бэртэй гэнэ.Тэгвэл “Уул усандаа уягдвал, тэр гэгээрэл”гэх үгийн цаад утгыг өвгүд хэрхэн тайлсныг судраас би ийн ойлгов. Харь хүнтэй ханилан суувал энэ бүс нутагт дархлаажаагүй эс хэврэг үр удмыг бий болгож, удамшил дархлалын гэмтэлтэй ураг төрдөг гэнэ. Эрлийз буюу эрийн үлдэгдэл шавхруу, хурлийз буюу махбодын хур шавхруу бий болгохгүй байх алсын хараат бодлогоо хэрэгжүүлэхийн тулд уул усандаа уягдан ургамал ногоогоо үрсэлж жаягаа сахин жамаа дагаж амьдрах нь Жаягт цус холилдуулахгүй байх, цусан тусгаар тогтнолоо цэврээр хамгаалах хэтийн бодлого байжээ. Үүгээрээ Монгол хүний удмын санг хамгаалж, Алтай, Хангай, Хянганы бүс нутагтаа дадаж дархлаажсан бие махбодыг үгүй хийхгүй гэх ухаарал байсныг харж болно. Цус хэт холдох нь төрөлхийн гажиг согогтой хүн төрөх үндэс суурийг бий болгодог. Үүнийг засахад бэрх учраас урьдчилан сэргийлж хамгаалах бодлого нь сүнсэн хэмээ авсан эх газартаа оршин суухуй юм. Монголчууд аян дайн хийхдээ ч үүнийг баримталж, зөвшөөрөн дагасныг нь нутагт нь үлдээж, эс дагасныг нь үнсээр үлитгэн хийсгэсэн байдаг. Хүний эд эсийг судалж гарах хохирлыг тооцсон энэ агуу билэг ухаан орхигдсоноос тухайн уул усны хэмд дасаж дархлаажаагүй ЭС хэврэг удмыг бий болгон өнөөгийн лесби, гомо, трансжендр нар гарч ирсэн тухай сонирхолтой зүйлийг Монгол түүхийн товч тайлал судраас уншиж байв. Энэ гай гамшгийг сэрэмжлүүлснээрээ дэлхий нийтийг жамд нийцтэй амьдрахыг ухуулсан захиасаа үлдээжээ. Ерөөсөө хүн ч бай амьтан ч бай эсрэг хүйстэнтэйгээ үржилд орох нь ЖАМ болохоос махан биеийн хормын жаргалд автан жамыг сөрвөл үхлээ тосдогийг, жамыг сөрвөл дэлхий сүйрдгийг Монгол хатан энэ үгээрээ сэрэмжлүүлжээ. Зөвхөн Монгол гэх үндэстэн биш дэлхий нийтээрээ “Сүнс нь энх тунх, цөм нь ханамал тэгш, бие нь эрүүл саруул” байх ухааныг таньж, түүнийгээ дагаж мөрлөсөн нь одоогийн хэлээр бол < Fax Mongolica> юм. <Хүн төрөлхтөнд хэлэх сонин сайхантай,дэлхийд хүртээх өгөөмөр бэлэгтэй,соёл иргэншлийг хөтлөх хүчирхэг жолоотой нэгхэн улс байдаг нь ганц МОНГОЛ маань> гэж Бэсүд Ч.Эрдэнэ гуай онож хэлжээ. Суу ухаанаа гээж,суут захиасыг хөсөрдүүлсний гороор өнөөдөр бид өргөн дэлхийг аврах их ялд унаж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Тэнгэр Монгол Газар.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)