Үнэний эрэлч : Хуримын бөгжний унги-ийг ухвал...

Хуримын бөгжний унги-ийг ухвал...


Монголчууд хайхалтай сэцэн ард түмэн. Тиймээс “Эдэнд билэгдэж ур дүйг хангах” УХААН-аар үр хойчисдоо олон зүйлийг өвлүүлж чаджээ.Амь болоод биесийн тамга хэрэглэж байсан тухай “Хатан судар"т дурссанаас санаа аван мөшгөж үзэхэд: Хуримын бөгжний хэлбэр дүрс нь “сүнсэн биеийн чадамжийг тэмдэглэх тэмдэгт”ээс үүссэнийг төвөггүй олж харахаар байна. Эр хүнийг нар-аар, эм хүнийг сар-аар билэгддэг бөгөөд 2 тойрог хэлбэртэй тэмдгийг нийлүүлэн зурвал ХАНИЛАН СУУХ гэсэн хэлэмж болно. Мөн хоёр цагарагийн дундах холбоосыг сав гэх ба эр эм 2 ханилснаар үр хүүхдээр өнөржих учиртайг билэгдсэн дүрс юм.. Энэ дүрс цаашдаа зөрсөн 2 дугуй дүрс болсон нь арга билгийн тэмдэгт ажээ. Тэгэхээр арга билгийн тэмдэгтийн анхдагч угшил нь Монгол уу?Хятад уу? гэх эрлийн үзүүрийг бэдэрч болохоор байна. Өргөөний судруудад ийн гогдож авахаар олон сайхан санаанууд бий. Эрэгтэй бөгжийг хаан бугуйвч, эмэгтэйгийнхийг хатан сүйх гэж нэрлэдэг нь "хаан тэмдэгт" гэх ромбон дүрс, "хатан тэмдэгт" гэх тойрог дугуй дүрсний өв нэршил хадгалагдсаар байгааг төдийгүй, түүний анхны тэмдэглэгээ болох дүрс, илтгэх утга нь амь бөхтэй яваад байгааг харж болно. 
Хаан хатан сүйх нь 73 суу ухаанд багтдаг нэгэн суу ухааны томьёолол гэдгийг бид мэднэ. Тэгвэл одоо үед” “Гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч гэж, эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх хэмээн нэрлэжээ” гээд (Я.Цэвэл Монгол хэлний тайлбараас) тайлбарлажээ. Үүнээс хамаагүй өргөн утга илэрхийлж байгааг энэ цагт бид мэддэг, мэлэрдэг болж байгаадаа баясахаас яалтай. Хэдийнээс бөгж солилцдог болсныг мэдэхгүй ч 35-с дээш насанд мөнгө, 45-с дээш буюу нас харьж эхлэх үеэс алтан бэлзэг зүүж, залуу эрчмээ түгждэг гэнэм. Хар нялхаараа алт, монет, мөнгө зүүх нь гоёл биш бөгөөд эрчмээ ихэсгэн энэ биеэ өвчлүүлэх гай дуудна гэдгийг өвгүд мэдээд онцгой үрсүүдэд л зүүлгэхээс биш өөрсдөө ч хэрэглээд байдаггүй байсан нь байгаль дэлхийгээ хайрласны учиг юм. Өнгөрснөө гээвэл тархи цуцаж, билэг задгайрдгийн хөнөөл хорлол их юм аа.
.
Тэнгэр Монгол Газар

Description: Мядагмаа Тэнгэр Монгол Газар-н зураг.

Description: Мядагмаа Тэнгэр Монгол Газар-н зураг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)