Үнэний эрэлч : Үржихүйн хүрд болон тооны хүрд хамааралтай юу?

Үржихүйн хүрд болон тооны хүрд хамааралтай юу?

Үржихүйн хүрд нь 7 хүрдийг хооронд нь таацуулж байдаг эвлэрлийн хүрд бөгөөд эр эм хосоороо эрчимнэн байж, үр төл төрөх үйлийг хариуцна. Харин тооны хүрд нь эр, эм тоогоор нь эрчимнэн, тэгш сондгойгоор нь “эвлэрүүлж”, өсөх эрэмбэнд үржихүйн хурдаар оруулдаг мэт. Аливаа зүйлийн түгэх, дэлгэрэх хурдыг “кү сурлага” буюу “үржихүйн хурдаар түгэх” гэх нь бас бий. 

1. Үржихүйн хүрд бие биеэ тойрон эргэлдэж байгаа мэт гэрэл цацруулдаг бол тооны хүрд 1-с 10 хүртэлх тооны давхцалаар багаас ихэд тэмүүлэх тоо бүтэх үйлийг дүүргэнэ.
2. Үржихүйн хүрд биед эд эс төлжих орчлыг хангадаг бол тооны хүрд мөн адил бүтэх, өсөх, дэвжих, түгэх, өсөн нэмэгдэх орчлыг хангана. 
3. Биеийн хүрд эсийн хуваагдлыг эрчмээр хангадаг бол тоонд ч ийм шинж бий. Монгол ухаанаар 1, 3, 5, 7, 9, 13, 33, 55, 77, 99... гэх тоонууд далд ертөнцийн эрчимлэг шинжийг агуулан, орчлонгийн жамыг өгүүлж, одот гарагийн холбоо хамаарлаар цаг хугацааны хэлхээнд оршино.
4. Үржихүйн хүрд бас нэгээс нөгөөг үүсгэгч, хураан цуглуулж, бүтээх үйлтэй хүрд юм. Тэгвэл үржүүлэхийн хүрд нь тоонуудыг хоёр, гурав, таваар нь багцлан хурааж, базан цуглуулаад, өсгөж дэвжээх үйлтэй. 
Хүрдний шинжүүд 2-ланд нь яг адилаар үржих, төлжих, хураах, бүтэх, бий болох давтагдсан шинжтэй тул үүгээр нь адилшааж “Үржихүйн хүрд”, “Үржүүлэхийн хүрд” гэж оноон нэршүүлжээ. “Үржих” гэвэл өөрөө үйлдэх санаа агуулж байгаа бол “үржүүлэх” нь бусдаар үйлдүүлэх утгыг илтгэжээ.Иймд энэ 2 нь шүтэн барилдлагатай. ХҮРД гээч нь өнгө, авиа, хэлбэр дүрс, амт, үнэр гарган байнга эргэлдэж байдаг зүйл бөгөөд 9 хүрдэт, 7 хүрдэт, 5 хүрдэт, 3 хүрдэт, ганц хүрдэтийн “анхдагч хөдөлгөөний эхийг ханган, хий, чийг, тоосны нөхцөлдөлгөөг бүрэлдүүлж” цагийн зүүний дагуу ч эргэлдэнэ, эсрэг ч эргэлдэнэ. Тиймд хүрд нь бүх оршилтны анхдагч хөдөлгөөн учраас өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээнд “Цагийн хүрд”тэйгээ ч шүтэн барилдлагаар холбогдох нь оршихуйн хууль ажээ

Description: Мядагмаа Тэнгэр Монгол Газар-н зураг.

Description: Мядагмаа Тэнгэр Монгол Газар-н зураг.

Description: Мядагмаа Тэнгэр Монгол Газар-н зураг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)