Үнэний эрэлч : “Овооны их таньд, олзны их маньд” ХААН уул таньдаа мөргөмү

Эртхэн үеийн жинчид Бээжин рүү жин тээж явхдаа овоо таарвал түр саатаж, 3 чулуу нэмэрлээд 3 тойрдог байжихуй  хэмээн уншиж өслөө. Үүнээс л овоог дээдлэх, тахих соёл үүссэн юм байх гэж боддог байв. Гэтэл Монголчуудын хувьд овоог балар эртнээс тахиж, шүтэж, хүслээ даатгаж, хишгээ арвижуулан бүүр ХААН,ХАТАН уулаа ч тодруулан хүйн холбоогоор эелддэг байсан нь Хан харангуй, Болдоггүй бор өвгөн, Бадарчны үлгэрүүдэд үлджээ.

Энэ амралтын өдрөөр “Гэрлийн өргөө”ний хэдэн залуусын хамт энэ зууны ХААН уул-“ЗҮРХ ХАЙРХАН”ы тахилгат овоог цэвэрлэхэд дагалдахдаа ихийг тунгаав.Амралтын өдөр байсан тул баг хамтаараа, гэр бүлээрээ явган нүцгэн, унаа тэрэгтэй хүмүүсийн хөл татрахгүй байв. Хүмүүс овоонд хүсэл зоригоо хэлж, идээ будааны дээж, сүүгээ өргөж, хог тарихгүй амгалан байлгаснаар түүнээс гарах Хэм буюу энерги нь ойр хавьдаа эрчим ихтэй түгж тэнд хамаарах амьтай бүхэн амгалан байж, бусад муу хэмээс хамгаалагдаж, ажил үйлс, хийморь нь дээшээ байх атал мэдэхгүйгээсээ мөн ч их уршиг тарьдаг юм байна шүү, хүмүүс бид.Үүнийгл мухар сүсэг гээд байна. Бараг овоо болгонд таяг,яр шархны боолт-гипс, архины шил, татсан тамхины иш, чүдэнзний мод, торго, даавуу,... бүүр хогийн саванд хүртэл хадаг зангидсан байх юм. Овоог бузарлавал оршсон эзэн нь хилэгнэнэ. Монголын төдийгүй дэлхийн ШҮТЭЭН ХААН Хайрханыг гандуулан гундааж, хогийн овоо болговол давхар бидний заяа ч гундана.. Энгийн нэгэн нь ч бай, эгэлгүй нэгэн заяатан нь ч бай, зөв бурууг салгах ухаантай байж, үйлийн үр тарилгүй, үр хүүхдэдээ гай чирэлгүй явах хэрэгтэй болжээ. Тэгэхийн тулд уншиж мэдэн, ухаарах хэрэгтэй. . http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_10.html

“ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРЧИМЛЭГ,ХАМГИЙН АГУУ ХАЙРХАН БОЛ ЗҮРХХАЙРХАН. ЯГ ОДОО  ЭНЭ МЯНГАНЫ   ХАМГИЙН ХҮЧТЭЙ, НӨЛӨӨТЭЙ, ЭНЕРГИТЭЙ ЭРЧТЭЙ, ДОГШИН ШИРҮҮН ХАЙРХАН БОЛСОН” хэмээн дээрх бичвэр эхэлдэг. Энэ овоонд юу хориглох вэ гэдгийг: “Эргэн тойрон овоо босгоод, хадаг уяад битгий бузарлаарай.Хадагны чинь тоогоор хааж боогоод Хамаг хүслийг чинь хүлээд өгнө шүү” гэсэн байтал ХАДАГ-ийг навсайтал зүүж, нэлээд хэдэн овоо босгосон байв.

“Архиар сэржим өргөөд аугаа Агсалдайг минь хилэгнүүлэв Архийг чинь Хор болгоод Хоногийн тоог чинь хороогоод байх болно” гэсэн байтал 2 залуу архи өргөн, уртоо модон ташуураар өөрсдийгөө ороолгох юм..Тэр үед санасан бол хэлэхгүй юү. Эртээ уншсан болохоор таг мартжээ. Үүнээс харахад Архи, Хадаг, Хог гурвыг тас хорьсон байдаг юм байна.

“Хормой хотоор нь очиж буугаад хот хороогоо байгуулаад унав.Хонгор балчраасаа эхлээд л Үхэл нүүрлэнэ шүү” гэсэн байтал хаа сайгүй ухсан нүх, хашаа хороо байшин сав барьжээ. . Дөрвөн жилийн өмнө харьд явахдаа гэр бүлээрээ ирснээс хойш ийш зорьжгүй ээ.Тэр үед лав ийм олон байшин сав байгаагүй юмдаг.

“Хайрхан уулыг хайрлаж халамжлаад Хаан Агсалдайг хүндлэн дээдэлбэл Хүссэнг чинь хэд нугалаад Хэдэн үеэр чинь хилэнгээс хамгаална. Буруу санаалалгүй биширч чадвал Буртаг хүргэхгүй хүндэлж дээдэлбэл Бодлын хурдаар биеийг чинь эргээд Бодох зуур нь бүтээх болно” хэмээн зууны ХААН уулын хүч чадал, хайр хишиг, өглөг буяныг илчилсэн ч хар муу санаатан, хахир хоомой хандагсдыг хэрхэн шийтгэхийг ч хэлээд өгч. Шүншиглэж чадвал ОЛЗ-оо өгч, овоод хайрхад маань зуунаас зүүнд улам том, өргөн болж тэлсээр байх болтухай. Үгийг үг чигээр нь ойлгохгүй бол хишиг буянаа биш хилэнц нүглээ арвижуулах нь ээ, та минь. “Ер нь Хайрхан дээр маш олон онгод-шувууд эргэлдэн нисэлдэн бүгдийг хянаж байгааг бас мартаж болохгүй” юм билээ шүү. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)