Үнэний эрэлч : Цөөг Хайрхан гэх үгийн утга

Цөөг Хайрхан гэх үгийн утга

“Тэнгэрийн бошго” тайлал сударт "Эзэн Чингисийг залуу байхад Эдэран дөрвөдүүдийг Эрчисдээн байхад ...Цэнхэр огторгуй тэнгэртээ тангараглаж Цөөд Хайрхандаа сацлаа өргөж" гэх мөр бий. Энэ нь дөрвөдүүд цугларч, үдшийн үлгэрээ аялгуулан хэлдэг дууллын хэсэг юм билээ. Энд байгаа “Цөөд Хайрхан” гэдэг үг анхаарал татна. Учир нь ээж минь өргөл өргөхдөө “Цөөг хайрхаан, цөөг хайрхан” хэмээн аялгуулан өргөдгөөс одоо миний бие өргөл өргөхөд энэ үг өөрийн эрхгүй аманд орж уншлага мэт болжээ. Монгол тайлга тахилгын соёлын уламжлалт нэр томъёоны нэг болох “цөөг” хэмээх үгийн утгыг мөрдвөл:

Мөнх тэнгэр, ерэн есөн тэнгэрт ерэн есөн цагаагчдын (цагаан гүүдийн) сүү, айраг өргөх нь “сацал сацах” юм. Ингэхдээ бариулд нь хөх, цагаан хадаг уясан есөн нүдэт сацуураар сацна. Өнөө цагийн үлдэл нь зуны эхээр анх унага барих үед өргөдөг гүүний сүүний сацал болно. Энэ үед анхлан саасан хөнөгтэй сүүгээ есөн нүдэт сацуураар “цэгээнд цад!” хэмээн уянгалуулан дуудаж өргөн зэлээ тойрдог. Энэ үгийг зарим нутагт “цөөнцөд” гэх шиг дуудах бөгөөд лам нар төвд хэлний “Цөнчод” (онгод тахих) гэсэн утгатай үг гэж тайлах нь бий” хэмээн өнөө цагийн нэрт эрдэмтэн С.Дулам бичжээ. Он цагийн уртад “цэгээнд цад” гэдэг үг “цөөнцөд” болж, хурдан хэлснээс бүүр хумигдан “цөөд”, “цөөг” болсон байж болох л юм. Тэгэхээр “Цөөд Хайрхан” гэвэл сүүн өргөлтэй тул сархадаар өргөл өргөж болохгүй гэх санамжийг үлдээсэн мэт. “Мянга мянган настай мөнх МӨЛ ҮСҮ-г” “цэгээнд цад!” хэмээн уянгалуулан сацаж , урин залах нь Тэнгэр газрыг холбон эелдүүлж, бие, сэтгэл, сүү гурвын ХЭМ-ийг нэгтгэн шившиж буй билэг ухаан юм. ”Мөнх настай мөл үсү”гэдэг нь СҮҮ бөгөөд Ойрдууд сүүг одоо ч “ҮС” гэнэ. Харин сацах гэвэл сүүгээр өргөл өргөх, цацах гэвэл хараал ширээлийн утга буюу “шороо цацах, хөө цацах” “ус цацах “угаадас цацах” гэх утгыг илтгэх тул болгооно биз ээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)