Үнэний эрэлч : Тархиа уудлах эргэцүүлэл бичих нь

Тархиа уудлах эргэцүүлэл бичих нь

Би өөрийгөө мундаг болчихсон гэж бодсонгүй ээ. Гагцхүү ийм зам, замнал байдаг юм байна шүү гэх үүднээс залуус, дүү нартаа сургамжлан бичиж байна.
Би эргэцүүллийн аяныг анх зарлагдахад Аянгат удгүнд захиа бичиж байв. Ганцхан хүн шалгаруулахаар, ядаж олон лайктай нь хэн юм? олон дэмжигчтэй нь хэн юм? олон шейртэй нь хэн юм? гэх мэтээр төрөлжүүлээд шагналын мөнгийг ганц хүнд биш олон хүнд хүртээе гэх агуулгатай.Тэр үзэл бодолдоо хатуу байсан тул “Үгүй” гэсэн . 😀 .Учир нь ФБ-н олон дагагчтай, олон шүтэн бишрэгчтэй, олонд танигдсан бөө чадвартнуудад л энэ боломж очно гэж би бодсон хэрэг. /Шагналаас багаахныг гусчих санаатай, айнн./
Би зөвхөн улаачдад өгсөн даалгаврыг биелүүлье гэсэнгүй, үнэхээр үгийн шид гэж байдаг бол эзэмшихсэн, бичих үйлдлээрээ түүнийг олдог юм бол бодлоо уртасгаж, буултаа олшруулан, бичвэрээ ахиулж, мэдлэг мэдээллээ нягт холбохсон гэж сэтгэжээ.”Үгийн шид” гээчийг эзэмшинэ гэх энэ үг надад гялбаа нэмсэн, тэмүүлэл өгсөн, дотор хүнийг минь сэрээсэн. .Би бараг жилийн өмнөөс иймэрхүү юм бичдэг л байв. Аянгат удгүн шиг задгай биш баригдмал төвшинд бичдэгээсээ яаж гарахаа л хайгаад байгаа юм шүү дээ, уул нь. Яавал "хөндлөн бийрийг хөшөөд хүний сэтгэлийг хөвсөлзүүлье" дээ гэх шинэ арга хайсан. Хүмүүс ер хааны айлдварыг, удганы блогийг уншихаараа яагаад сэтгэл хөдлөлд автаад байдаг юм бол? гэдгийг ч бас бодлоо. Аянгат удгүн хэдий мэргэжлийн хүн биш ч гэлээ хүний сэтгэлийг юугаараа хөдөлгөөд, юугаараа татаж, үгээ зүрхэнд шивж чадав? гэвэл мэддэг зүйлээ л чимэггүйгээр, нүцгэн үнэнээр, хуурмаггүйгээр илэрхийлсэн нь бусдад шидэт үг мэт хүрч, өнөөдрийн өргөөг үндэслэж, өргөн олныг дагуулж чаджээ.Эзэн дээдсийн айлтхал, онгодуудын өгүүлэмж бол, үнэн хүүрнэлтэй, дагуулалтай, бадралтай,сонирхолтой, цэгцтэй байдаг нь үгийг зүрхэнд хүргэдэг шидийг эзэмшсэнд юм байна гэдгийг л анзаарсан гэхүү дээ. Үг амьтай, үг шидтэй гэдгийг ийм маягаар ойлгоход болно гэх энэ ухаарал миний чиг болов.
Эргэцүүлэл бичнэ гэдэг эхэндээ хүчир байсан тул “Бөөгийн товчоо” дахь бичихэд арай хялбар дом заслуудын тухай сэдвийг барьж авлаа. Уншигчийн ухаанд тааруулах, уншаад УЛ үлдээх зүйл юу байна гэдгийг тэмтэрсэн гэсэн үг. Айхтар хүнд сэдэв аваад бичсэн болж домоглох нь өөрийгөө ч хуурч өрөөлд ч шимгүй тул цагийн гарз,царай төрхийн ичиглэлтэй тул бас сэрэмжилсэн.

   Гэж байтал УдГүний нэгэн бичвэрт, "Шалгарсан улаачийг “Өгүүлэхүйн судар”-ын буултанд суулгана” гэсэн нь дотоод хөгийг арвинтаа тэтгэж, үгээр дагуулах суу зальд хөтлөгдсөн минь илүү их хичээх хөг болсон билээ. Гэвч өргөөний бичигчдийг бодвол мэргэжлийн шахуу хүний хувьд ГӨ- ний “Шилдэг нийтлэлч” гэх алдар нь сэтгэл ханамжийн баталгаа биш бөгөөд илүү том ЭН-д орж өрсөлдөх, ялангуяа, Монгол хэл судлалынхаа мэргэжлийн хүрээнд бичиж тэмтрэх сэдлийг олж авсан нь маш том олз болов, надад. Гэрлийн өргөө олон уншигчтай. Монгол түмэн бол УНШИГЧ түмэн. Энэ нь үнэлэмж сайтай, чадварлаг гэсэн үг. Егөөдөх,шалгах, эсэргүүцэх, үгүйсгэхтэй учирвал хаашаа харж үхнэ ээ гэх айдастай байсныг ч хэлэх үү? Тиймд бичих сэдвээ гадуур явж байхдаа, унтахаар хэвтэхдээ, ганцаар байхдаа... бүх үед бодолхийлнэ. Энэ санаа аль алинтай хамаарах вэ? Онгодоос сонссон нь тэр, хэн нэгний эргэцүүллээс уншсан нь тэр, ш/у-ы баталгаа нь энэ, алдартай хүндлэлтэй нэгэн нь ингэж бичиж, алд биедээ би чингэж сэтгэлээ гээд “боловсруулна”.Ер нь өөрөө өөртэйгөө ярих дотоод яриа их хийсэн юм байна. Дараа нь хэлхэнэ шүү дээ.10 сарын дунд үе хүртэл бодсон, тунгаасан, уншсан, бичсэн л хүн байснаа юу болсон юм бүү мэд, өдөрт 3 дөрвөөр нь жирийтэл бичээд “хаядаг” болж байна шүү,😅, Аа, энийг гүнзгийрүүлнэ ээ, энэ энүүгээр эрдмийн ажил хийнэ ээ гээл ялгаж эрэмбэлдэг болж байна😝, сүүлдээ.Нэг гэм нь манайхан урт зүйл уншихгүй тул өгүүлэх санаа хашигдмал. Уртыгаа блог руугаа чулуудна.
Эсэн тайшийн онгодын хэлсэн хайхалтай үг бий. “Чадал байна гэдэг нь чадаж байна гэсэн үг. Чадахын тулд мэрийдэг. Чадсан хойноо даах учиртай. Үүнийг эзэн эрх ч гэж нэрлэдэг. Хэр их чадна түүнийгээ хүрт. Хэдийг чадах ёстой, түүндээ ам болоод үйлдэл хоёроо тэнцүүл" гэх түүний яриа цэгцтэй бөгөөд бас жинтээй гэж.Энэ нь миний хөтөч болов. хэхэ
Тэгэхээр би “Хэр их чадна түүнийгээ хүртэх”ийн тулд мэрийх ёстой юм байна. Яагаад би Chinggis Ayangaт удгүний нийтлэлийг уншихаараа өөрийгөө голж, бичихээс ч дургүй хүрнэ вэ? Бичих дээд чадамжаа олоогүй болохоор л тэр шүү дээ. Гэвч энэ нь надад тэмүүлэл, дагуулал, үлгэрлэл болдог учраас би товчлуураа тоншдог..
     Онгодуудаас өртөөлөн, хөх тэнгэрээс буусан судрууд бол замчлах хөтөч, жам, жаягаа мэдэхээ больсон мунхаг миний аврал, үнэнээр цангаж, өлдөж турсан тархины минь ундаалга яах аргагүй мөн байлаа. Тиймээс судруудаа мааш сайн уншаарай, бүүр ухаж, тогтоож уншаарай гэж л захъя. Тэгвэл “хонгилын үзүүрт гэрэл харагдана”. Би тэр гэрлийг улам тод, бүр ойроос харахыг хүсдэг. Тиймээс гэрлийг нь, мөрийг нь дагаж яваа эгэл нэгэн улаач хөөн.Эргэцүүлэл бичсэн нь аливааг угт нь тултал ухах, ухсанаа мөрлөх, өөрийн дотоод дахь "би"гээ нээсэн олзтой үйл болов, надад.
Бичвэрийг минь алгасахгүй уншиж, урам хайрлан ерөөж,ирлэж, дэмнэж байсан уншигчид, дэмжигчид, улаачиддаа гялайлаа.
Тэнгэр тэтгэх болтухай, та бүхнийг.
Тэнгэр Монгол Газар. 2018-01-01 УБ хот.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)