Үнэний эрэлч : Өрүү сөрүү урсгал ба таталцлын хууль

Өрүү сөрүү урсгал ба таталцлын хууль

Иоханнэс Кеплер Германы математикч, астрономич, астрологич.17-р зууны Ш/У-ы гол зүтгэлтний нэг. Тэр өөрийн нэрээр нэрлэгдсэн гарагийн хөдөлгөөний хуулиараа алдаршсан. Бүтээл нь еврей Исаак Ньютоны Ертөнцийн таталцлын онолын үндэс болсон гэдгийг уншиж байсан ч санаанд бүүр түүр үлджээ.Энэ хүмүүсийн алдарт нээлтүүд 17-р зуунд гарсан бол 15, 13-р зуунд эсвэл бүүр түүнээс өмнө ч зохиогдсон байж болох “Жангар” туульд “Өргөн Шартаг гэдэг далай нь ӨРҮҮ СӨРҮҮ УРСГАЛ-тай” /Жангар УБ 2000. /268,3/гэх шүлэглэл бий. Далайн татлагыг сөрүү урсгал гээд далайн түрлэгийг өрүү урсгал хэмээсэн нь таталцлын хуулийг мэдэхээр барахгүй ахуйд байх шинжийг нь аман зохиолдоо оруулаад ардах үрсдээ цоожлоод үлдээчихсэн байгаа нь хайхал төрүүлдэг.Сарны таталцах түлхэлцэх хэмээс далайн усны татлага түрлэг хэрхэн өрүү сөрүү өөд уруу цохилон хаялдгийг хайхалтай урнаар илэрхийлжээ. “Монголын нууц товчоо”нд Чараха өвгөн хэмээн бичигдсэн Чанай дээдэс-ийн Онгод “Хатан судар”-т: "Эрчүүд цөмлөх, төвлөх хатуу хэмт эр эсийг авдаг бол эм хүмүн сарниах, түгээх, түлхэх хэмтэй. Энэ нь эх дэлхийн татах, түлхэх хэмээс тасалж амин хүйсээ авдагтай холбоотой. Эх дэлхий бусдыг татдаг тулдаа сар алдуурдаггүй.Энэ хэмийг эр хүн биедээ амин хэм болгож, хүйсээ тодотгож авна.Нөгөө тал нь буюу эх дэлхий түлхэх хэмтэй. Тиймээс нар сартайгаа мөргөлдчихгүй аж төрдөг.Энэ хэмээс хүмүн төрдөг юм" хэмээн тайлсан байдаг нь одон гарагийн тухай дэлгэмэл ойлголттой байсан төдийгүй хүний амьдралд нөлөлөл нь яаж тусдагийг ч айлдсан байна. 
 Монголчууд Галилейгээс ч өмнө 1000 одыг шинээр НЭЭЧИХСЭН байсан бөгөөд үүнийгээ 1725 онд чулуунд сийлэн баараггүй болгож, 250 эрхэс гараг, 1550 одыг зурж, Монгол нэр хадсан нь хайхалтай биш гэж үү.Гэвч тэднийг дэлхий мэднэ үү? Үгүй шүү дээ. Үрс бид нь ч үл мэднэ, үл ойшооно.Гэвч үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцдэг жамтай. Ертөнцийн таталцлын хууль сураггүй бүүр нээгдэхэээс нь 400 жилийн өмнөх Монгол өвгүний мэдлэг ийм байжээ. Ер нь Монголчуудын одон гарагийн тухай мэдлэг тасархай байсан нь зураг дээрх 14-р зууны чулуун бүтээлээс тод харагдана. Хөх өвгүдэд билэг ухаан, билгийн мэлмий буюу хүчирхэг оюунаас өөр юу байсан юм бол? Харин дэлхийг шуугиулах харь эрдэмтэд хэдий хүчирхэг дуран авайтай ч гэлээ Монгол өвгүдийн хажууд "сурагч" байсан гэхэд хилсдэхгүй бас хатуудахгүй ээ....Дээлтэй хөх өвгүд бол юун Галилей, юун Кеплер, юун Ньютон л юм билээ. Оройгүй эрдмийн оргилд гарсан хөх өвгүдийнхээ оюуны цараа, орчлонгийн нээлтүүдийг олж харах тэнхээгүй явсан гутамшгаа ухаарч гялтайх бүхнийг нь товойлгон гаргаж, Ш/У-тай хослуулан,нотолгоо баталгаагаар “бөмбөгдөж”, чадвал өвгүдийнхээ хийсэн бүтээснийг нутагшуулах үйлд их л дэмтэйсэн. Эцэст нь хэлэхэд оул махан бие, орчлон ертөнцийн жамын тухай онолоор Монголчуудын өмнө гишгэх оюунлаг үндэстэн одоо хэр үгүй ч энэ хайхамшгийг хэрхэн түгээж дэлхийн хүн амын чихийг дэлдийлгэж, сонорыг мялаах нь өнөөгийн бидний хийж дүүргэх үйл яах аргагүй мөн өө. Тэнгэр Монгол Газар.
Naminchimed Baasan-II BICHVEREES SANAAG OLOV. Gualailaa.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)