Үнэний эрэлч : Эрдэмтдийг сөрөх нь...

Эрдэмтдийг сөрөх нь...

Намайг бага залуу байхад том дарга нар Каракул захтай польто,малгай өмсдөг байсан нь тэр цагийн өнгийг тодорхойлдог байв шүү. Нэгэн үед мода болж байсан “Каракуль” захтай польтоноос үүдэн энэ үгийн утга, гарал үүсэл, Монгол соёлтой хэрхэн холбогдохыг мөшгиж болохоор санагдав.
КАРАКУЛЬ-ХАРХУЛ. “Хар хул хэмээх нь барс шиг бидэртэй, таван хумстай, өргөн цагаан нүүртэй нэгэн зүйл араатан амьтан, гавшгай бөгөөд догшин” хэмээн Монгол хэлний их тайлбар тольд бичжээ.
Энэ үгийг махчилбал:“Кара” буюу “хар”, “куль” буюу “нуур” гэсэн үг болж, “Хар нуур” гэх газар усны нэртэй холбогдоно.Ийм нэртэй ус, нуур Монголд олон бий. Манай суманд ч бий.
Судлаач Саруул-Эрдэнэ:“Каракуль” хэмээх нь Түрэг үг бөгөөд энэхүү “көл” нь БайГАЛ, ХөвсГӨЛ, ТонХИЛ гэх мэт нуурын нэрсэд байгаа “гал, гөл, хил” мөн болно гэжээ. Доктор С. Дулам “Каракуль” –ыг “хар хул” гэсэн морины зүс гэж тайлбарлаад мөн л Түрэг үг гэжээ.
Судлаачид маань одоох хэрэглээ биш өмнө үеийн соёлын улбаа, үгийн үүсэл гарвал, газар орны нэр, түүх архелогийн олдворуудтай хэрхэн холбогдож байгааг эрхбиш харьцуулсны үндсэн дээр ТҮРЭГ үг хэмээн тогтоосон болов уу. Гэвч өөрийн өнцгөөс тольдохын учир эрдэмтэн мөргүдийн үгийг бүдүүн зүрх гарган сөрж, бичих хэдэн үгээ дэвссү.
1. Каракуль нь аман яриа болох ДОМОГ-той холбогдох нь
Алтайн хязгаарын Ойрад түмний дунд Хархул гэж орой дээрээ ганц нүдтэй мангасын домог бий. Алтайн ууланд Хархул гэж аймшигт мангас суудаг байжээ.Тэр нь 4 хүнийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц аварга том биетэй, бүх биеэрээ үстэй бөгөөд хөхөө унжуулан, том том алхлан хурдалдаг. Ойд яваа эмэгтэй хүмүнийг хэдэн өдөр нүд салгахгүй ширтэн “дурлаж” байснаа хулгайлан одож, үр удмаа үлдээдэг”.Түүний амьсгаа нь манан болж Алтайн уулыг бүрхдэг гэх домог одоо ч яригдсаар.
а) Каракуль хэмээх нэр дэлхий нийтэд тарсны учир түүнийг Грекийн домог дахь ганц нүдэт “циклоп”-ын монгол нэр гэж Г.Аким гуай үзсэн байдаг.
b) Алдарт “МНТ” дахь ДуБа сохор ч бас орой дээрээ гагц БИЛЭГ-ийн мэлмийтэй бөгөөд энэхүү билэг сэтгэлгээ дэлхийн утга зохиолд гэгээлгээр туссан ч арга тал нь давамгайлан махан биеийн дийлдэшгүй хүч чадалтан мэтээр төсөөлшгүй амьтдын домог болж, уран сайхны халилууд дэлхийн үлгэрүүдэд түгсэн нь “Дэлхийн соёл Монгол төвтэй” хэмээн үзэх Бэсүд Ч.Эрдэнэ гуайн гаргалгааг 9 учгаар баталж чадвал ДЭГС биш юм.
2. Хархул Алтайн ууланд амьдардаг махчны ҮЛГЭР-тэй холбогдох нь Түүнийг мангас биш бас амьтан гэх нь бий. “Эрт урьд цагт үст мий гэж нэг амьтан байж гэнэ. Тэр амьтан анхалж муур төрүүлээд голж, хvчтэй чадалтай хүү төрүүлнэ гээд мануулыг гаргаж гэнэ. Түүнээ ч бас голж ирвэсийг төрүүлжээ. Удалгүй бас л чамлаж дөрөв дэх хүү барыг төрүүлж. Хамгийн сүүлд Хархул гээч амьтныг төрүүлсэн гэдэг. Тэгтэл тэр нь цээжээ цухуймагц эхийгээ бариад идчихсэн юм гэнэ билээ. Хархул бол духан дээрээ ганц нүдтэй, сүүлээ шарвахад ой мод ханаран унадаг тийм хүчтэй” гэнэ.
a) Үлгэрийн цаад санааг ажвал хүн төрөлхтний хорлонтой үйл ажиллагаа ирвэс барын хүчнээс ч хэтийдэж, дэлхий ижийгээ барьж идэж буйг зөгнөн өгүүлсэн байж болохоор. b) Байгал өөрөө үрждэг ч хүмүн түүнийг хоосолдгийг илэрхийлэх өвүг дээдсийн оньслон нууцлах, төлөөлүүлэн амьдчилах, алсыг зөгнөх, удамшуулан дамжуулах, урьдчилан сэргийлэх Суу ухааны нэгээхэн хэсгийг үлгэрээс харж болохоор байгаа нь өөрийн соёлын өвөө үгүйсгээд байгаа юм биш биз гэх учгийг зангилж байна.
3.Каракуль-н ”Х”, “К” үсэг түүхийн урт хугацаанд сэлгэж болох ч одоогийн Ойрд аялга дахь "К" авиа ярианы хэлэнд эхэлж үүссэн гэнэ. Үүний улбаа нь Алтан судар дахь “койн” буюу хонь гэх үг юм. Монголын өргөн уудам тал нутаг нь хоолойн цар шаардсан хүчтэй авиаг “шаардах” бөгөөд “кой туугаад ир” гэх ч юмуу хашхирахад "К" авиа салхины эсрэг, дагуу урсгалаас хамааран "К" хэвээрээ хүрэх, "Х" болон зөөлрөх нь аялгын алсдал, авианы цараа,агаарт замхрах хурд, салхин хэм, саарах хүчжих байдлаасаа ихээхэн хамааралтай болж сонсогддог ажээ. Ингэснээр тал хээрт "Х" авиа илүү давамгайлж, уулархаг газарт “К” нь хэвээр үлдсэн тул Алтайн өмнө биеэр нутаглах зон олон одоо ч К авиан дуудлагатайг сонсож байв. Тэгэхээр “К” авиаг хүнийрхээд байх шаардлагагүй юм.
4. Каракуль нь уул ус, хүний нэртэй холбогдох нь
Миний төрсөн нутаг буюу Баян-Өлгий аймгийн Алтай суманд эцэг өвгүдийн үеэс нэршүүлсэн “Хар нуур” хэмээх хун галуу цэнгэсэн дагшин нуур өнөө ч цэлэлзэх мандалдаа цэн тогоруу, хун галуугаа чуулуулсаар байгааг энэ зун үзсэн билээ. Урд нууранд үйсэн ачаатай тэмээ хойд нуураас олдож байсан гэх домогтой холбоо 2 нуур бий. Газар усны нэр гэдэг хамгийн тогтвортой нэршил биш гэж үү...Хатдын сударт ХотОлон Цагаан гүнжийн нөхрийг ХарХул гэдэг,мөн Цагаадай хааны нэг хүү Хар Хулагу төр захирч байсан гэх мэдээллүүд бий.
5. Өв үгийн язгуураар нь каракуль үгийг мөшгөвөл:
Куль нь нуур гэх утгаар одоо ч казах хэлэнд хэрэглэгддэг.“БАЙГАЛ Хөвсгөл нуураас гадна Хатгал, Хангал гэх үгтэй ч холбогдоно."БАЙГАЛ" гэх үгийг онгодууд “байх гал” хэмээн тайлбарладаг. Эндээс Байгал нуур, байгал дэлхий 2-ын хамаарал юу байх билээ гээд ухъя. Байгал дэлхий нь амьтай бүхний АМИЙГ САХИГЧ бол, нуур нь амь бүхнийг, рашаанаар ундаалснаараа АМЬ ТЭТГЭГЧ юм, Тиймээс:нууруудын нэр дэх "гал", "гөл", нь амийг сахигч гэсэн үг гэдгийг онгодууд хэлсэн биз ээ.

Бай-ГАЛ нь”Өнө удаан оршоосой гэх хүслийн “байх гал”-ыг,
Хөвс-ГӨЛ нь “хөвсөлзөн долгилох амь”-ийг нь манах утгыг билэгдсэн эцэг өвгүдийн нэршил байлтай. Энэ санааг нэмбэл доктруудын судалгаа сая утга дүүрмэээр бөгөөд, төгөлдөр утгыг шиншлэхгүй гээх аваас “эх оронч” гол нууруудаа гомдоон цөхрүүлэх вий хэмээн гол харлавай. Тиймээс энэ үг бол Монгол язгуурт өв Монгол үг болно.
Аливаад хандах өөрийн өнцөг гэж бий. Болгооно уу, түмэн минь ээ.

эгдлүүд

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
erdenebulgan (зочин)

Sain bnuu ene ih sonirholtoi medeelel bna. Har hul gej amitanii domog her ih baidag bol internetees hailt hiihed shiruun dogshin gawshgai huchtei amitan gesen baih yum.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)