Үнэний эрэлч : Авхайлан хүндлэх Адай,Ажаа,Адиа, Авай,Уваа... нэрийн учир

    Монголчууд настай хүнийг хүндэтгэх үүднээс нэрийг нь цээрлэж, Ажаа, Жаажаа, Жаальжаа,Адиа,Адай, Адий,Авай, Оваа,Уваа,Говаа зэргээр авгайлдаг нь учиртай зүйл санж. Утгыг ухвал:

1.АДАЙ, АДИА,АДИЙ, АВАЙ.
“Монгол түүхийн товч тайлал” сударт эзэн дээдсийг гэр бүлийнхэн нь “Адай ах” хэмээн авгайлдгийг Шигитэн дээдэс өгүүлсэн байдаг. ӨгөөДэй хаан ЧинЧуЭлЭн-ий А Дай байсан шүү дээ. Энэ “А Дай” нь бөөгийн багш хүний нэр бас цол юм. Бөө улаач нар мэдэхгүй зүйлээ А Дайгаас тодруулна. А Дай нь хэлж, тайлбарлаж, чиглүүлнэ. Монгол гэр бүлд арай ахмад буюу ухаалаг нь чиглүүлэгч болдог утгаар Адай, Адиа, Адий, Авай, гэх авгайллын нэршлүүд үүсч, өнөө хүртэл өртөөлж ирснийг бид бичгийн хэлбэрээр нь ч мэддэг болжээ.Баруун зүгийн миний бие бас том эгчийгээ АДИА хэмээн авгайлдаг бол Хэнтий зүгийн хадам ахын том охиныг бүх дүү нар нь АЖАА гэж одоо ч авгайлсаар...“Монголын нууц товчоо”-д уг нэр өв язгуураараа үлдсэн байтал бид буруу зөрүү тайлж,”хүч хэрэглэн" гүдэрснийг онгодууд ойлгуулсан билээ. Монголын түүхэн дэх Адай тайш, Адай,Ажай хаанаас авахуулаад ижил нэртэн ихэс дээдсүүдийн үйлдсэн үйл, үлдээсэн мөрийг тодруулахад ээдрээ зангилаа гарч, нэр давхцах,цаг хугацаа алсдах олон шалтгааны эх болдог юм билээ.А Дай, А Жа хэмээн бичигдэх энэ үгс аялга сунжирч бусад авхайлал нэрсээ үүсгэжээ. 
2. АЖАА бол “А ЖА” юм
“А” нь хүндлэн өндөрсгөсөн ЗЭРЭГ бөгөөд “ЖА” нь 10 хүний ахлаач гэсэн үг. Монгол гэрт өсөж торних УУГАН хөвүүд, охид нь бусдаасаа ухаанаараа илүүрхэн гэр бүл, дүү нараа залан жолоодож, бүлийн НЭН ЖА нар байх нь нүүдлийн соёлын онцлог судлууштай зүйлийн нэг юм.
3. ОВАА буюу “ОВ А”.
Ов А бол заль мэхтэй, ямар ч хүнд байдлаас гарч чадах сэргэлэн, овсгоо самбаатай, соргог ухаантай, овтой, зальжин, оо суу нь ханасан гэх үг юм. Энэ чанараараа бусдыг эзэмдэн, удирддаг нэгэн.
Монгол хэлийг 7 биш 5 эгшигтэй гээд байдаг. Тиймд ОВАА-УВАА 2 ижилхэн. Босоо бичгийн бичлэг нь ч адил. Бас АВАЙ минь, ЧАГАА минь гэх үг "Алтан ордны үйсэн дээрх бичээс"-д байдаг нь "Эх минь. Хүү минь" гэх утга бөгөөд баруун чинагш нутгийнхан ээжийгээ ийн дууддаг нь одоо ч хэвээр. Ойрдын “Увааш хун тайж” гэх сайнаар ч муугаар ч нэрээ үлдээсэн түүхт хүн байдаг нь бас л оо суу зальтай, овтой, мэхтэй нэгэн байсны ул мөр биз ээ.
4. ГОВА /гуа/ "ХОО А" бол гоё, хээнцэр сайхны магтуу, харах нүдний чимэг болсон гоо-гоор нь ҮзЭсГолЭнТэй болсныг нь дуурсгасан авгайлал гэж ӨвөрМонголчууд хэлэх юм билээ.
5..ЖААЖАА бол “ЖА ЖА”. Тайллыг уншигч таньд үлдээе.Харин жаальжаа, ЖуЖА нь энэ үгнээс эхтэй ч дуудлага унжирсных биз ээ. Манай нутгийнхан ЗА юу? гэхийг тэг жу? ингэ ЖУ? гэх аялгаар хэлдэгтэй ч холбогдож болох
Тэгэхээр энэ нь "за"-гаа биелүүлдэг ахлагч, удирдагч, андын тангарагтан гэх утгад нийцэж магад.😅 Үүнээс үзвэл авгайлал хүндэтгэлийн нэрүүд нь залж жолоодогч, зааж чиглүүлэгч, хөтөчлөн дагуулагчид байх нь ойлгомжтой. Энэ нь ерөөсөө их бага, хөгшин залуугийн ялгалгүй МАНЛАЙЛАХ утгад багцарч байгаа нь мартагдсан бүхэн УЛбаатай, манай бүхэн МӨРтэй байдгийг харуулах бөгөөд "Учиргүй зүйл үгүй" гэх үг ҮНЭН-ий мөртэй, тайллын хуртайг хэдэн зууны чинадаас хүүрнэн өгүүлсээр иржээ. 
Тэнгэр Монгол Газар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)