Үнэний эрэлч : Эрхий ОК биш шүү...

Эрхий ОК биш шүү...

“Өөрийгөө зааж чигчийгээ, намайг зааж эрхийгээ гозойлгоход “Би муу. Чи сайн,” гэхийг төвөггүй ойлголоо гэж “Өвгөн партизаны яриа” найраглалд байдагсан. Энэхүү дохио зангаа дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг ч бас тонгоруугаар нь зангах газар орон ч байдаг аж. Монголд хожуухан орж ирсэн биз ээ.
Харин Монголчууд гар хөлийн хуруугаар жамын, жаягийн, шидийн, тоо тооллын, хэм хэмжээсийн учгуудыг сургаж ирсэнтэй уялдуулан дээрх дохио зангаа бидний сэтгэхүйд хэр нийцтэйг нягталъя. Монгол түмэн 5 хуруугаар 5 тусгаар тогтнолыг төлөөлүүлж, зааж сургадаг байж. Үүнд:
Чигчий хуруу бол тархи, тархин тусгаар тогтнол.Тархи бядтай байж бүхнийг зангилна. Мөн чигчий хуруу бусад хуруундаа ер дарагддаггүй. Харин чигчий хуруугаар бусдыг дарж болно. Энэ нь тархины хөгжил бусдыг засаглах чадвартайг хэлж, харин тархийг бусад нь засаж чадахгүйг өгүүлж байдаг тэмдэгт болно гэж сударт бичжээ. Тиймд эрхий хуруу ил утгаараа ч, далд утгаараа ч “ОК” биш гэдэг нь эндээс харагдана.
Дараагийх нь: Алдас гаргаад,би өөрийн ухамсаргүй, тархигүй хүмүн болжээ хэмээн чигчий хуруугаа тасдан цээрлэл хүлээдэг “Зэ” тангарагтны андлах ёс нь “бядуу муу, өрөвдөм жаалхан” чигчий хурууны “нэр хүнд”, зангаргийг өсгөх нь бас нэг учиг мэт 
Гутгаарт нь: Эрхий хуруу бол ахуй. “Ахуйд захирагдаж Тархи хөгждөггүй” гэж сударт бичжээ. “Хуруунууд өөр өөрийн мөн чанартай. Бусад үндэстэнд ийм ондоо ондоо мөн чанар байдаггүй бөгөөд бүгд эрхий хуруу шиг, эсвэл бүгд долоовор хуруу шиг ижилсдэг.” Тиймээс өөрөөс нь илүү, эсвэл бядуу нэгнийг илэрхийлэхдээ эрхий, чигчий хуруугаа гозойлгоод байгаа учиртай. 
Тэгвэл хуруу гэх сэрэхүйгүй Монголчууд “Мөн чанараар, ИХ гэх ухаанаар, ИХ рүү тэмүүлж, ИХ бие, ИХ зориг, ИХ чадамж, ИХ оюунтнуудыг бүтээсэн ИхЭс язгууртнууд юм. Язгуураасаа их” түмэн. Тиймд дэлхийг засна гэх ИХ тэмүүлэлтэй, дэлхийг аварна гэх ИХ гарвалтнууд. Тиймд эрдэмтэн ч бай,улс төрчид ч бай, судлаачид ч бай хэн нь ихээ үзэх гэж тэмцэлдээд, нийлж өгдөггүй.Да багш, Ри багш ч бай, Аянгат Бат-Отгон ч бай, Намбарван Баасанхүү ч бай, 7 буудлын Долгор эмгүн ч бай, Долзод ахайн бага хөвүүн ч бай бүгд ийм. Бидэнд хуруу бүхэн ЭН тэнцүү. Тиймд Монгол сэтгэхүйд чигчий хуруу бядуу биш, эрхий хуруу ч шилдэг нь биш. Гагцхүү хүсэл МӨРӨДЛӨӨРӨӨ нэг атганд зангидагдан БАГЦАРЧ,захируулах биш жолоодуулах дуртай түмэн бол Монголчууд. Тиймд гэгээрлийн үйлд зоригдохдоо 5 хурууг тавууланг нь тэгш түшин,хэм тэнцүүлж оршихуйгаа засаглах ухаан энд байгааг онцолвой.
Тэнгэр Монгол Газар. Улаанбаатар хот.2017-12-21.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)