Үнэний эрэлч : Үс нь цусан талын, хумс нь ясан талын мэдээлэл өгдөгүү?.


1.Үс гэдэг хэм-ийн /энергийн/ богц юм гэнэ. Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухаан ч тогтоожээ. Урт үстэй хүн энерги ихтэй байдаг бол богино үстэй хүний энерги их үрэгддэг гэнэ.Үүнийг мэддэг Юндэн гөөгөө нар гурваар дарсан гэзгээ боож, сүлжиж нурууныхаа дагуу унжуулдаг нь өөрийн эрчмийн сувгийг улам хүчтэй болгохоос гадна харваа намнаанаас хааж халхлах хэрэгсэл болгодог байж шүү.Охид хүүхнүүд ч ялгаагүй овоолж боодоггүй, задгайлж сэгсийлгэдэггүй байжээ.
2.Үс нь дурсамжийн дэвтэр. Үсний сэвээ хаа хамаагүй хаяхыг ээж минь хориглодог ч учрыг нь төдий л ухдаггүй байв.Гэмт хэргийн газраас олдсон ширхэг үснээс шинжлэх ухаан ч мэдээлэл уншдаг болсон. Бие тамирдаад ирэхэд цуглуулсан сэвээ наран сүлжээ хавьдаа бүсэлж байгаад бөөлөхөд бас л их хүч, их эрчим дамжуулна. Мөн хамгаалалт ч болдог, Хүн үхсэн ч үс, хумс ургах нь генийн мэдээлэл амьтайгаа байдагт оршино. .
3.Үс нь шидийн саваа.”Алтан үст дагина” үлгэрийг уншсан хүн шидэт саваа болохыг төвөггүй ойлгох бөгөөд үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч саваа юм.
4. Үс нь мэдээ хураах өд гэнэ. Хатад үсээ ширхэгчлэн сүлжээд бортого малгайныхаа орой өөд гаргаж өмсөх нь тэнгэрээс ирэх мэдээллийг авах орон зай гэж үзнэ. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бас л мэддэг байжээ.
5.Үс нь онгодын тархи юм. Онгодын хэмээр үсний мэдээллийг унших, өгөгдөх мэдээллийг үсэндээ хурааж цуглуулахаас үүдэлтэйгээр үсээ боож сүлжиж явах дэг гарсан байна. Задгай үсийг чөтгөр шулам мэт хэмээн адлах бөгөөд оюун ухааны төвлөрлийг сааруулдаг гэж үзнэ. Хар муу бүхэн хамгийн түрүүнд үсэнд сэв болон наалдаж ирдэг ажээ. Тиймээс хаалганы гадна ирээд үсээ задгайлан сэгсрээд орж байхыг бууэрэл-үүд сануулдаг.
6.Үс нь махан бие-ийн хөө хуяг болдог. Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг. Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг. Мөн тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна.
Хөмсөг нь нар болон хөлснөөс хамгаалдаг бол нүүрний үс нь сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Охид шар үсээ хусаад байдаг нь осолтой л юм байна даа. Зайрдууд эрдэм чадлаа сахалдаа шингээдэг байсан бол Жанжин онгодууд сахлыг хүртэл шидтэй болгодог байжээ Эзэн хааны үед гэмт хэрэгтний үсийг хусдаг, түүнийг Халзан гэдэг байсан тухай сударт бий. Энэ нь тэнгэрийн мэдээллээс нь салган яллаж байгаа зэм болой.Саяхан болтол манайд 111-р зүйл ангиар шийтгэгдвэл үсийг нь хусчихдаг байсан нь үүний улбаа бололтой.
Бас нэг сонирхолтой нь “Та нарын зүрх сэтгэлээс гарч буй нөж хатуурч гэзэг болдог. Ингэхээр та үрсийг илтгэгч “БИ“гэдэг ухаан чинь гэзэг болж байгаа юм даа” гэхийг уншаад их л сонин санагдав.Үүнээс харахад үс бол хүний цусан талын мэдээллийн их сан бөгөөд түүнд хүний хувь тавилангийн мэдээлэл агуулагддаг байх нь. Харин хумсан уг дахь цагаан толбоор ясны сийрэгжилтийг шинждэг нь хумс бол ясан талын мэдээллийн их сан болох хөдөлш үгүй баримт гэлтэй. Тиймд үс, хумсыг ашиглан хар шидтэнгүүд хараал жатга хийдэг тул хамаа бус хаях, харанхуй бүрэнхийгээр тайрч огтлохыг цээрлэдэг учиртай.
”Бүсгүй үрсүүд Хараацайн даль жигүүр шиг xөмсөгтэй болох гээд ээжийнхээ их ерөөлийг зулгааж хаядаг.Өөрөөс чинь сүү ялгардаггүй бол хөмсгөө зулгаагаад байгаарай, ухав уу?” гэнэ. Тэгэхээр хөмсөгний үс нь хөхний суваг, үржихүйн хүрдтэй холбоотой байж таарлаа. Хөх Тэнгэр гэж... Мэдэхгүйгээсээ мөн ч ихийг алдах юм даа.Мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ улам л ухаарна,ээ хөөрхий гэж...                   

                              Тэнгэр Монгол Газар.

                 Хүндэтгэсэн Г.Мядагмаа   УБ хот.    2017-12-10

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)