Үнэний эрэлч : Хар үүрээр харанхуй шөнөөр явахын гамшиг

Хар үүрээр харанхуй шөнөөр явахын гамшиг


“Хар үүр” “Харанхуй шөнө” гэж яагаад хэлдгийг тайлъя. Энэ 2 үг бас “үүр шөнө” хэмээн хоршдог. Үүрээр буюу дөнгөж гэгээ орохоос арай өмнөтэй, харанхуй шөнийн турш идэвхтэй байсан хар, муу сүнс, дэвнүүд зул бөхөхдөө бадардгийн адилаар эрчимждэг энэ цаг хугацааг “ХАР” гээд байх шиг. Анзаарч байхад хүмүүс үүрээр таалал төгсөх нь их. Тэнхээ муу, ядруу, зүрхэн хэм унасан энэ үе харын дайралтыг тэсвэрлэдэггүйг өвгүд мэддэг байжээ. Тиймээс ийм хар зүйл, ийм хар дайралт байдаг юм шүү гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс харанхуйд “Хумсаа бүү ав”, “Үсээ бүү тайр” жатга харваа ирдэг юм, “Бүү дуул” ”Битгий нэр усаа дуудалцаж, орилж хашхир”, “Бүү хэрүүл хий” ойр хавьд бүчих хар муу сүнсийг өөртөө дуудна гэх хориг, цээрүүд гарсан нь нүдэнд эс үзэгдэвч отож байдаг аюул заналыг сэрэмжлүүлснийх юм. Иймд “ХАР үүр” “ХАРанхуй шөнө” гэдэг үгс гарчээ.Харуй бүрийд гэрээсээ гараад, хар шөнөөр хар муу бүхэн бугшсан баар, ресторан хэсэж, караокед дуулан жаргаж, хар үүрээр гэртээ орж ирэх энэ цагийн өнгө мөн ч сэжиглэлтэй еэ. "Жаргаж байна", гээд замаа алдахаа дөхөн,тэнэгтэж явсан алдаагаа ухаарсан нь яамай даа гэж одоо би боддог.
Хар муу бүхнийг ЯЛАГЧ нь хүчирхэг тархи, хүчирхэг оюун гэж өвгүд тунхагладаг шүү дээ. Тиймээс “Ертөнцийн гурав”-таа “Хоньгүй айлын хот харанхуй, Номгүй бандийн цээж харанхуй” гээд эрдэм номын гэгээгүй байж болохгүй шүү гэх санаагаа яаж ийгээд шургуулчихсан л байх юм даа, эвий гэж....Номтой эрдэмтэй бол “Харыг цагаанаар цайруулна, тиймд чи ялагдашгүй” гэх санаа энд бий. Гэвч бас “Харыг хараар ч дарж” болно. Үүнд “Харын Тэнгэр”, “Харыг хаман зайлуулагч хар Хангал”, “Хар цагааныг дэнслэгч Эрлэг”... гээд далд Ертөнцийн олон мэргэшилтнүүд байдаг нь одоо өгүүлж буй "хар үүр, харанхуй шөнө”-өөр идэвхжигчдийг намнадаг, хураадаг, мөхрүүлдэг, шүүж ялладаг “далдын дайчид” гэдгийг Монгол ухаан сэргэж, өөрийн өв соёлдоо өөрсдөө эзэн болох үүрэг хүлээсэн ХӨХ-үүд бид ухаарцгааж байна. Хараас хамгаалагдаасай, харанхуй бүрэнхийн аврагч нь байгаасай гээд “Тэнгэр Монгол Газар “ хэмээх шившлэгт дуудлагыг хүртэл бэлдэж өгчээ, өвгүд минь.Ингэхээр би тэднийг хайрлахгүй гээд яанам, улаачлахгүй гээд яанам.Чингээд “Муу муухайн удиртгал Мунхаг хилэн сөнөтүгэй!. Гэрэлт бүхний эхлэл Гэгээн оюун мандтухай!” гэх үгийг зүрхэнд хүргэн бичиглэсэн, оюуны соруудын нэг, алдарт А.С.Пушкины үгээр жолоогоо хумьж, бичвэрээ жаргаасу.
Тэнгэр Монгол Газар .
Хүндэтгэсэн Г.Мядагмаа
Улаанбаатар хот. 2018-01-04
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)