Үнэний эрэлч : МУУР БАГШ

МУУР БАГШ

Улс төрийн хөөсрөл, халуурал эргээ сад тавьж  болзошгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлнэ. Учир нь мах цусны онцлогт таарсан Монгол төрийг хүсэмжлэх сэтгэл,өөрийн хөггүй төрийн, харьд барьцаалагдсан доройтлыг мэдэрснийх биз ээ. Монгол гэдгээ илэрхийлэх өөрийн онцлоггүй байж, “БИ МОНГОЛ” гэж 1000-таа хашхираад ч нэмэргүй юм. Гэхдээ бид ”Би Монголоороон амьдрах юмсаан” гэх гал цог дунд огшиж амьдардаг!  Монголоороо амьдрах тэр их хүсэмжлэлийг “Чанд манан хадгал, тэсч үлдэх гарцаа болго” хэмээсэн ТАВАН ТУСГААР ТОГТНОЛЫН ӨВ бидэнд бэлэн байж байна. Үүнийг өөрсдөө мэдэж, түмэнд таниулан, төөрч будилсныг нь чиглүүлэх үүрэг өнөөгийн бидэнд оноогдсон бөгөөд хийж дүүргэх ёстой үүрэг тавилан юм. Ингэж чадвал Монгол дэмч та Монголоо сэрээх, сэхээх, бадраах их аянтай мөр зэрэгцэх нь. Ингэж чадахгүйгээс харь шашин садран орж ирж, харийн уусгалтад ирээдүй маань автан, Есүсийн сүмд уйлж зогсвол хэн бидний хойч болох юм бэ? Нялх үрсүүдийг минь ямар аргаар ховсдоод байна? Халти бурууг заагаад байна уу, хайртай Монголоо мандуулахыг заагаад байна уу гэдгийг ялгах чадамж оргүй арчигдаж, оосорлон хүлэгдэв үү? 
“Монгол хүний саруул ухаан”-д хэн нэгэн биш дэлхий нийтээрээ итгэхийн учир бидний яаж хөдлөх, юу хийхийг тэд анзааран хүлээж байгаа.
Сүмийн пастор-уудыг бидний дундаас сонгон харьд мэргэшүүлж, эргээд Монголыг Монголоор нь бариулах гэсэн өстний санаа нуугдан байгааг бид таних ёстой. Удмаа устгадаг, Монголоо багалзуурддаг "Муур багш" бол Монголчууд биш ээ. "Монголоо алдсан" тэнүүлч сүнс эцэг эх, элгэн Монголоо барьж, “Үр могой” болох гамшигт өртөхгүй сөрж зогсохыг Монгол Өв-"Тархин тусгаар тогтнол" гээд байгаа юм. “Д... үнэхээр азтай, Солонгос руу, үнэ төлбөргүй, Пастор болох сургуульд явсаан” гэх энэ гэнэн төөрөгдөл хүзүүн дэх олсоо улам чивчрүүлэн чангалж байгаа, зальжин арга гэдгийг ухаарах болоогүй гэж үү? Шүтэх эс шүтэх нь Таны эрх ч “Эрхийн мунхаглал” байж бас боломгүй ээ.
Эдүгээ Монгол хөгиийг бадраадаг-гэр сургалтаа огооровч, ирэх цагт өөрийн хөггүй болгодог-Муур багшийн үлгэрийг сонгож байвал "Би Монгол" гэх эрхээ гээж, Гэгээн Монгол руу тэмүүлэх биш харин ч "Тархин тусгаар тотнол"-оо алдаж, уусан мөхөх зурхайгаа зурж байна гэсэн үг ээ. Бид алдах эрхгүй үндэстэн!
Тэнгэр Монгол Газар.
2018-01-13. Улаанбаатар хот.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)