Үнэний эрэлч : Босгон дээр гишгэдэггүй юм!

Босгон дээр гишгэдэггүй юм!

Босгон дээр гишгэдэггvй юм! -Яагаад? -Муу ёр. (амархан, богинохон, худлаа хариулт. Эндээс хvvхэд юу ч сурахгvй!)” Зев хариулт нь: Хvvш уучлаарай бацкаанаа, манайх ганцхан хаалгатай. Чи босгон дээр гишгээд зогсоод байвал хvн амьтан орж гарч чадахгvй тевегтэй байна,ядаргаатай байна. Хаалгаар гэрэл гэгээ, салхи савир орог тэгэх vv?! Чи босгон дээр бертелзеед байхаар амар тайван уур амьсгал алдагдаад байна. Бацкаанаа!”copy

Энэ бол арга ухаан хэт давамгайлахаар хүмүн гээч мухарддагийн бодит жишээ ч хэдхээн жилийн өмнө би ч бас ийм л байлаа. Бичсэнийг нь зөвшөөрч, бас өмөөрч,  лайк дарсан 200-д хүн бх аж. Тийм ээ. Бид билэг ертөнц гээгдэж хаягдсан нийгэмд төрж, өсч хүмүнжсэн. Энэ хүүхний бичсэнээр яагаад гэдгийг бид мэдэхгүй л өссөн. Эцэг эх минь ч болохгүй гэх цээрлэлийг тархинд үлдээснээс яагаад гэдгийг бас л тайлж мэдэхгүй. Тэгэхээр буруутгамгүй, гэвч...

Босго бол тэр айлын гадаад орчноос тусгаарлагдсан эцсийн цэг, гэрийн нэг л бүрэлдэхүүн нь. “Гэр бол Их Монгол улсын эзэн эрхт орон зай, Эзэн эрхт онгон шүтээн юм” гэж сударт бий. Унь, тооно, хана-ндаа мэдвэл зохихуйн эрдэм ухаанаа шигтгэн шингээж, оосор бүчгүй орд цагаан өргөөтэйдэлхий гэрээ дүйлгэж,гэгээрүүлэх орон зай бол ГЭР гэдгийг тунхаглахдаа эхийн алтан савтай жишин хүндэтгэж ирсэн жудагтай түмээн, бид. Тэгэхээр Их Монгол улсын ОНГОН ШҮТЭЭН болсон ГЭР-тэй хэн ч ёс зүйгүй харьцаж болохгүй гэх ухааныг хөх тэнгэрийн судрууд гарснаар бид мэдэж эхэлжээ.

Тийм ээ. “Зөв”тайлбар нь нүдэнд харагдах байдлаараа үнэн л дээ.Бүгд ингэж бодож байгаа. Гэтэл Монголчууд сэтгэлгээний өндөр боловсролтой тул эдийн билэгдэлдээ жаяг ёсоо шингээж, энхжингийн туульсдаа үгээ оньслоод, эрдмийн судартаа гол гол ухаанаа нуугаад оруулчихдаг байж. “Монголд тавтын ахлагчаас дээших бүх хүн тэнгэрийн хэлийг мэдмой “хэмээн Жуванни тэмдэглэн үлдээсэн нь үүний баталгаа юм. Тэнгэрийн хэл буюу далд өгүүлэмжийг тайлж чадах ухаантнууд нь тэнгэрээс нь салгах гэж олон жил ихэд мачийсан харийнхны явуулгад автсанаас энэхүү чадвар аажим аажимдаа мөхөж үгүйрсэн нь өнөөх “шарлаж, улайж, харлана” гэх бошго биелсний тэмдэг шүү дээ. Бидэнд улбаалж ирсэн жаяг гэвэл “Босгонд бүдэрвэл гарз гарна” гэх төдий. Бас ч гэж ор байна. Барууны зарим сударт ингэж тээглэсэн хүнийг цаазаар авч хашраагаад, хэвшил болгодог байсан мэдээ ч бас бий. Босго гишгэлэн орж ирвэл уг айлыг дорд үзсэн хэрэг бөгөөд ёс жаягийг нь дэвсэлсэн гэж үзнэ.Тиймд айлд орохдоо хоолой засан дохио өгч , муу санаа агуулаагүй хэмээн хэт хутгаа буулгаж, хэлэлцэх санаагаа тодолдог байсан нь саяхан.

Гэрт тонгойн орох нь үүд намхан учраас гэж бид боддог. Гэтэл тэр айлын тахил шүтээн, гал, ...нүдэнд үл үзэгдэвч тэнд тухлан байдаг өвүг дээдсийг нь хүндэтгэн бөхийх учигт тэр гэнэ.”Энэ гэрт та нар л амьдраад байдаг гэж бодно уу, бид ч бас тухалдаг” гэж бууэрэл-үүд айлддаг.

Үүдээр орж ирүүт авдар, гал, тооно 3, тооно, босго, гал 3 гурвалжин хүрээ үүсгэн байдаг нь аливааг тэнгэр-газар-хүн 3-тай уялгалж, арга билгийг сүлжиж, ар, эр ир-ээ оосорлож зангидсан, өвгүдийн ухаанаар гэр гээч үүдсэн болохоор үүний цаана ихээ том ухаан, ёс жаяг, эв гэриэ бий.

Гэрт хүнээс гадна амьд галууд бий. Нэг хорхой шавьж няцравч , нэрсэн тогоонд орж эндэвч, нэгнийх нь аяганд ороод үхэвч сүнс нь дэгдэх,.. гэрт үлдсэн хар муу эрчим галын дөл, аргалын утаанд цохигдон гадагшлахад бүү саад бол, өөрт чинь наалдана гэх цээртэй ч бас холбоотой. Хүндэрсэн хар сүнс-чөөгийнүүд тооноор биш үүдээр гардаг тул улаач бөө, лам үйл хийхдээ үүд голлож суух, зогсохыг цээрлэдэг учир үүнд оршино.

Гэр нь улсаа агуулж байгаа болохоор босго бол тэр улсын хил хязгаар. Хил хязгаарыг зөрчвөл хилийн тусгаар тогтнол хөндөгдөх тул дайн самуун гарна. Олон хүний аминд хүрнэ. Ус, агаар, хөрс бузартана. Дайнд сайн зүйл үгүй ч зүгээр байхад зүүгээр хатгавал хорхой ч арвалздаг тул дарж хаяхаас яалтай гээд өргөн дэлгэмэл утга энэ бүхэнд цогцолжээ. Энэ бүхнийг мэдэх бас мэдүүлэх тэнгэрийн цаг ирсэн болохоор аливаад мугуйдлан зүтгэлгүй мэдэхгүйгээ тэнгэртээ даалгадаг ёсоо сахисан нь дээр ч юм шиг... “Хэн, юугаа... нүүр ном дээрээ бичих нь хэнд ч хамаагүй” гэх оодрол хэт ихэсвэл өөрийн болоод өрөөлийн тэнгэр заяаг гундаахаас өөр ямар үртэй юм. Олон дагагчтай, олны итгэлийг олсон нэг нь мухар зам руу олныг дагуулаад байхаар ХАМТЫН ХАРИУЦЛАГА байдгийг мэдэж буй заримууд нь хэлэхгүй гээд яана вэ? Хүн мэдэхгүйдээ дайсагнадаг. “Чиний мэдэхгүй, чиний хараагүй, чиний ухаараагүй бүхэн-ДАЙСАН биш”, хүмүн хэмээх 5 мөчтөн үхэн үхтлээ суралцдаг гэх ухаан үүнээс үүдэлтэй. Тиймд авах гээхийн ухаанаар хандахтий даа, түмэн минь.

Тэнгэр Монгол Газар.

УБ хот. 2018-10-19

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)